Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарыг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ

Twitter Print
2019 оны 01-р сар 09-нд 15:11 цагт
Мэдээний зураг,

Нэгдүгээр сарын 7-ны өдөр Улсын Ерөнхий прокурор, Хуул зүйн сайд асан Д.Дорлигжавын гэр болон албан өрөөнд нь АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж, дүүтэй нь хамт байцаасан. Улмаар өчигдөр өглөө /2018.01.08/ 04:20 цагт Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг түүний төрсөн дүү Д.Баатарын хамт гэрээс нь баривчлан, ШШГЕГ-ийн харъяа 461-р урьдчилан хорих ангид цагдан хорьж, Авлигатай тэмцэх газраас тэднийг яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт хүргүүлээд байсан.

Өнөөдөр /2018.01.09/ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа, нарт Нийслэлийн прокурор-ийн газраас  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналыг хэлэлцлээ. Шүүхийн шийдвэрээр дээрх гурван хүнийг яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын  үүсгэн байгуулсан “Рекат Монголиа“ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “компаниудаас  2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.

Дамбий овогтой Баатар нь Улсын Ерөнхий прокуророо ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “ХХК-иудаас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.

Мөн Чагнаа овогтой Бямбаа нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран Б.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ий Голомт банк дахь дансаар  Т.Ганболдын “Эн Ар Ай” “Пайонеринг интернешил“ ХХК-иудаас дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр тус тус цагдан хоригдож буй юм.

Д.Дорлигжавыг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос их хэмжээний авлига авсан байж болзошгүй асуудлаар АТГ-аас өнгөрсөн оны сүүлчээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр 25-р суваг телевизийн "Ам нээвэл..." нэвтрүүлэгт орох үеэрээ "Намайг улс төрийн шантаажаар хэдэн сар шоронд хорьсон. Д.Дорлигжав прокурорын дүүгийн данс руу дөрвөн сая доллар хийсэн минь үнэн" гэж ярьсан байдаг. 

Тэрбээр мөн энэхүү хэрэг явдалтай зэрэгцэн өнгөрсөн Даваа гарагийн /2018.01.07/ орой сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн "Цензургүй яриа" нэвтрүүлгээр орсон билээ. Түүний ярианаас Улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавтай холбоотой онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

-Д.Дорлигжавын дүүгийн дансанд шилжүүлсэн 4 сая доллар бол энэ хүнд өгсөн мөнгөний зөвхөн нэг хэсэг нь...

-Тэр андуурагдаж ороод буцаад гарсан гээд байгаа 2 сая доллароос нэг ч цент буцаж ороогүй. 2 байтугай л сая доллар ш дээ... (9 сая орчим гэж хөтлөгч тодотгов)

-Ерөнхий прокурор асан бол "Их замын дээрэмчид"-ийн толгойлогч. Энэ хүн Монголын бүх компанийн захирлуудыг нийлүүлснээс ч баян. Д.Дорлигжав хуучны машины цуглуулгатай, амьдралын хэв маяг, талийгаач охиных нь дэлхийн хамгийн үнэтэй брэндийн цүнхний цуглуулга гэхэд л номын сан шиг болчихсон байсан шүү дээ...

-Надад шилжүүлсэн бүх мөнгөний баримт байна. Тийм их дүнтэй мөнгийг шилжүүлэхээс өөр ямар ч арга байхгүй.

-Д.Дорлигжав байгалийн жаахан тэнэгдүү хүн. Үр хүүхдээрээ хүртэл туг тахичихаад ойлгоогүй. Төрд ажиллаж байж цуутай олигарх болчихсон.

-Миний өгсөн мөнгө авлига биш. Албан тушаалаараа далайлган сүрдүүлсэн дээрэм байсан. “Алтан Дорнод Монгол”-ыг авсныхаа таксыг төл гэсэн. Би төлөхгүй гээд шоронд орсон.

-Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн анхлан гаргаж тавьсан мөнгөний дүн, фактуудыг би өөрөө Тэмүүжинд мэдээлэл өгсийн. Шоронд хилсээр суугаад гарч ирснийхээ дараа телевизээр ярьж байгааг нь харахад шударгадуу залуу шиг санадахаар нь. Тэмүжин амьдралдаа хэзээ ч ийм юм сонсож байгаагүй байх. Асар шоконд орж гацсан.

-Энэ 4 сая долларын асуудлыг би ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүнээр оруулж танилцуулж байсан. Хам хэрэгтэн байсан байх, огт дуугараагүй гэсэн.

-Энхбаяр, Элбэгдорж, их хурлын гишүүд гээд их олон хүнд мөнгө хандив өгч байсан. Эднээс Н.Энхбаярт их дүнгээр мөнгө өгсөн гэж хэлээдэх, төмөрлөгийн үйлдвэрээс олсон орлогоо өгсөн гэж хэлээдэх гээд асар том шахалтанд орж байсан... Н.Энхбаяр гэдэг хүн дээр хэрэг олдохгүй их зовж байсан үе л дээ...

-Ц.Элбэгдоржийг 2008 онд АНУ-аас ирчихсэн гэр оронгүй явж байхад нь би буудалдаа жил орчим бусдаас нууж хаагаад байлгаж л байлаа. Дараа нь бас хагас жил лааз өшиглөөд явж байхад нь буудалдаа байлгаад хамт амьдарч л байсан.

-Шоронд орчихсон байхдаа "наад бацаанаа яах гэсэн юм бэ дээ" гээд нэг өмгөөлөөд дуугарчих болов уу гэж мөн их харсан даа. Даан ч тэгээгүй. Дараа нь нэг тааралдаад ингэж бодсон тухайгаа хэлэхэд "Чи нэг амьдралын их сургууль төгслөө. Чамд туршлага болсон байх" гэж хэлсэн. Би Харвардаас илүү сургууль төгсчихлөө гэж хэлсэн...

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (59.153.112.212) 2019-01-09 12:39
      • 0
      • 0

      buh nasaar n shorond busdad n surgamj

      Хариулах

    • зочин

      (202.9.43.184) 2019-01-08 16:27
      • 0
      • 0

      Одоо шударга шүүхийг л харж байхаас. Хуучин прокурор байсан хүнийг шударга шүүх, авилгаар баяжсан нөхдүүд энэ хүнээр бүү дуусаасай.Энэ зөвхөн эхлэл шүү. Төрөөс төрсөн тэрбумтнуудыг шалгаж хариуцлага тооцоохыг олон ард хүлээж байгаа.

      Хариулах

    • Зочин

      (202.131.248.250) 2019-01-08 14:35
      • 0
      • 0

      Элбэгдоржийн тавьсан лүндэндорж зоригт энхамгалан энхжаргал нарыг солих зайлуулах оролдлого Баттулга яагаад хийхгуй байна вэ

      Хариулах

    • Anar

      (121.154.177.167) 2019-01-08 12:35
      • 0
      • 0

      Elbegdorj gej nutgiin ner gutaasan hogiin har shaariig buudaj albal taarna ter gadaadad kazino toglood l miss hvvhnvvd daguulaad l ehner hvvhdvvd n meddeg bolov uu

      Хариулах

    • bbbb

      (202.9.42.164) 2019-01-08 10:54
      • 0
      • 0

      Mongoliin turiig tseverleh ajil ehleh n dee

      Хариулах

    • Сонгогч

      (64.119.22.2) 2019-01-08 09:52
      • 0
      • 0

      Элбэгдорж гэж хүн чанарын хэлтэрхий ч байхгүй новшийг ерөнхийлөгчөөр сонгосон гэж бодхоор галзуурчмаар санагдах юм. Ааваасаа зөрөн бж энэ хүний нэрийг дугуйлж блаа.

      Хариулах

    • Зочин

      (202.131.239.94) 2019-01-08 14:15
      • 0
      • 0

      Өвгөд минь нуруутай

      Хариулах

    • Зочин

      (202.131.239.94) 2019-01-08 14:15
      • 0
      • 0

      Өвгөд минь нуруутай

      Хариулах