2019 оны 01-р сар 08-нд 09:08 цагт

Цензургүй яриа- Алтан Дорнод Монгол ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд

Д.Дорлигжавын дүүгийн дансанд шилжүүлсэн 4 сая доллар бол энэ хүнд өгсөн мөнгөний зөвхөн нэг хэсэг нь...

Тэр андуурагдаж ороод буцаад гарсан гээд байгаа 2 сая доллароос нэг ч цент буцаж ороогүй. 2 байтугай л сая доллар ш дээ... (9 сая орчим гэж хөтлөгч тодотгов)

Ерөнхий прокурор асан бол "Их замын дээрэмчид"-ийн толгойлогч. Энэ хүн Монголын бүх компанийн захирлуудыг нийлүүлснээс ч баян. Д.Дорлигжав хуучны машины цуглуулгатай, амьдралын хэв маяг, талийгаач охиных нь дэлхийн хамгийн үнэтэй брэндийн цүнхний цуглуулга гэхэд л номын сан шиг болчихсон байсан шүү дээ...

Надад шилжүүлсэн бүх мөнгөний баримт байна. Тийм их дүнтэй мөнгийг шилжүүлэхээс өөр ямар ч арга байхгүй.
Д.Дорлигжав байгалийн жаахан тэнэгдүү хүн. Үр хүүхдээрээ хүртэл туг тахичихаад ойлгоогүй. Төрд ажиллаж байж цуутай олигарх болчихсон.

Миний өгсөн мөнгө авлига биш. Албан тушаалаараа далайлган сүрдүүлсэн дээрэм байсан. “Алтан Дорнод Монгол”-ыг авсныхаа таксыг төл гэсэн. Би төлөхгүй гээд шоронд орсон.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн анхлан гаргаж тавьсан мөнгөний дүн, фактуудыг би өөрөө Тэмүүжинд мэдээлэл өгсийн. Шоронд хилсээр суугаад гарч ирснийхээ дараа телевизээр ярьж байгааг нь харахад шударгадуу залуу шиг санадахаар нь. Тэмүжин амьдралдаа хэзээ ч ийм юм сонсож байгаагүй байх. Асар шоконд орж гацсан.

Энэ 4 сая долларын асуудлыг би ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүнээр оруулж танилцуулж байсан. Хам хэрэгтэн байсан байх, огт дуугараагүй гэсэн.

Энхбаяр, Элбэгдорж, их хурлын гишүүд гээд их олон хүнд мөнгө хандив өгч байсан. Эднээс Н.Энхбаярт их дүнгээр мөнгө өгсөн гэж хэлээдэх, төмөрлөгийн үйлдвэрээс олсон орлогоо өгсөн гэж хэлээдэх гээд асар том шахалтанд орж байсан... Н.Энхбаяр гэдэг хүн дээр хэрэг олдохгүй их зовж байсан үе л дээ...

Ц.Элбэгдоржийг 2008 онд АНУ-аас ирчихсэн гэр оронгүй явж байхад нь би буудалдаа жил орчим бусдаас нууж хаагаад байлгаж л байлаа. Дараа нь бас хагас жил лааз өшиглөөд явж байхад нь буудалдаа байлгаад хамт амьдарч л байсан.

Шоронд орчихсон байхдаа "наад бацаанаа яах гэсэн юм бэ дээ" гээд нэг өмгөөлөөд дуугарчих болов уу гэж мөн их харсан даа. Даан ч тэгээгүй. Дараа нь нэг тааралдаад ингэж бодсон тухайгаа хэлэхэд "Чи нэг амьдралын их сургууль төгслөө. Чамд туршлага болсон байх" гэж хэлсэн. Би Харвардаас илүү сургууль төгсчихлөө гэж хэлсэн...

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.