Малайзын онгоц түлшээ дуустал ниссэн бололтой

Twitter Print
2014 оны 03-р сар 26-нд 13:25 цагт
Мэдээний зураг,
"Malaysia Airlines" компанийн сураггүй болсон онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт хүртэл түлшээ дуустал ниссэн байж магадгүй гэж Малайзын Засгийн газар мэдэгдлээ.

Хиймэл дагуулын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн онгоц Австралийн баруун эрэг дагуу Энэтхэгийн далайд осолдсон байж магадгүй гэсэн дүгнэлтийг албаны хүмүүс хийсэн билээ.
Уг дүнэлтээр бол нисэх онгоц хөөрснөөс хойш 7,5 цагийн дараа буюу гуравдугаар сарын 8-ны өглөө орон нутгийн цагаар 8:11-9:15 цагт осолдсон байж магадгүй. Энэ нь уг онгоцны нисч болох хамгийн урт хугацаатай тохирч байгаа аж.
Онгоц хэр хурдтай явж байсныг мэдэхгүй учраас сүйрсэн цэгийг нарийн тодорхойлох боломжгүй байна гэж засгийн газрын албаны хүмүүс тэмдэглэжээ.
Эрлийн ажиллагаа одоогоор 1,6 сая орчим хавтгай дөрвөлжин км бүхий газар нутгийг хамарч байгаа аж.

 

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.