Нүглээ нууж сэгсэлзэж байгаа цөөврүүдийн тухай хэдэн үг

Twitter Print
2019 оны 01-р сар 05-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

Хичнээн жил Ивануудын хулмастай суганы үс болж явахав, одоо Монголчууд өөрсдийгөө мэдэж, хувийн өмчтэй болж, эрх чөлөөтэй амьдарцгаая гээд Ардчилсан хувьсгалын санаачлагыг гаргалцаж, мөнгө санхүүгээр дэмжиж, энэ Ардчилсан намыг байгуулж байсан юм шд би. Гэхдээ өнөөдрийнх шиг ардчиллыг хүсээгүй л дээ.

Одоо энэ нам толгой дээрээ гаргасан бөөснүүдээ нясалж, бяцалж цэвэрлэхгүй бол тэр чигтээ насилкан дээрээ даший шог болно. Ядахад Нийгмийн даатгалыг уудалж олигархи болсон нэг шуналын хувалз толгой дээр нь суучихсан аяга тавгаа томруулаад шүлсээ савируулж харагдахын. Тэр бүр хуйхтай нь хусдаг хувалз л даа.

Миний эхлүүлсэн ардчиллыг шуналын хүүдийнүүд амьжиргааны хэрэгсэл болгоод байсан болохоор би тэдний савраас энэ төрийг салгах гэж "БНН"-ыг байгуулсан юм шүү дээ. Энэ төрд байгаа хогийн шаарнуудын "бандааш"-ыг шувталж үнэн төрхийг нь би л хэлнэ.

Энэ Д.Эрдэнэбат гэж халзан толгойтой большвик Н.Энхбаярын халааснаас төрсөн тагнуул. Багануур дүүргийг хувийн түц шигээ дур мэдэж, хамаг тендерийг нь хамж шимээд ханаж цаддаагүй хогийн шүгэл.

Бас Ж.Батзандан, О.Магнай гэж хоёр хөхүүл хурга далбаганахаас өөр юм мэдэхгүй. Байнга далбаганаж явна. Тээр жил далбаганаж яваад 7-р сарын 1-нд яалаа даа. Дайны утаа үнэрлэж үзээгүй хурганууд үймээн эхлүүлчихээд эцэст нь өмдөндөө яагаа биз дээ? Одоо их бүлтэрцгээдэг болж. Төрийн сүүнд овоо цадаа юм байлгүй. Ж.Батзандангийн ахыг ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлөнгүүт гэнэт засаг огцруулна гэж "майлцгааж" гэнэ. Зөвхөн хувийн эрх ашгийн төлөө "майлдаг" эм хурганууд гэдэг нь харагдаж байгаа биз?

Энэ У.Хүрэлсүх гэж банхарын гөлөгшүү юм овоо дөмөгхөн ажиллаад байгаа харагдахын. Энэнийхээ сүүлний хялгасанд ч дөхөж чадахгүй юм байж араас нь майлалдаж гүйгээд ямар муухай харагддагийн. Ийм эрээвэр хураавар юмнууд Ардчилсан намаа хошин шог болгож байгаа юм. Хохь нь! Тэд нар адилхан замтай.

ХААНА ШАРХ БАЙНА, ТЭР БОЛГОН ДЭЭР ОЧЧИХСОН ҮМХИЙРҮҮЛЖ ЯВДАГ МӨРТЭЙ.

Буянгийн хэмээх Б.Жаргалсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.