Гэрээсээ ажлаа хий. Боломжтой бол оффисын зардал болон үр ашиггүй зардал бүү гарга

Twitter Print
2019 оны 02-р сар 12-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

1. WALL -E-ийг үз.

2. Амны алчууртай яв.

3. Битгий гангал. Үслэг эдлэл бүү хэрэглэ.

4. Өөрийн усны савтай болох. Өвчлөл дамжихгүйгээс гадна хог үүсгэхгүй. 

5. Шүршүүрт ор. Ваннанд ус дүүргэх хэрэггүй.

6. Гэрлээ унтраа. Ядаж л эдэлгээний хугацаа уртасна.

7. Шүдээ угааж байхдаа цоргоо хаа. 

8. Мод тарь.

9. Цахилгаан машин уна.

10. Орон нутгийн органик зүйлс хэрэглэ, чанартайгаас гадна тээвэрлэлтийн нэмүү өртөггүй байдаг. 

11. Өрөөний температурыг нэгэн жигд байлга. Хэт бүү халаа, хэт бүү хөргө. Таны бие хүртэл температурын хэлбэлзэлд энерги алдана. 

12. Дугуй уна. 

13. Ашиглаагүй үедээ гэрлээ унтраа.

14. Идсэний дараа аяга тавгаа угаа. Хоолны үлдэгдэл хатаж дагтаршсанаар ус, энерги их зарцуулагдана. 

15. Цахилгаан хатаагч биш нарны дулаан ашигла.

16. Цахилгааны хэмнэлт ихтэй А зэрэглэлтэй төхөөрөмж ашигла. 

17. Жилд 130 сая гар утас ашиглах боломжтой атлаа хэрэглэгчдийн гар дээрээс шинэчлэгддэг. Хэрэгтэй хүнд нь бэлэглэ. Бүү хадгал. 

18. Гэрээсээ ажлаа хий. Боломжтой бол оффисын зардал болон үр ашиггүй зардал бүү гарга.

19. Асаагуур биш чүдэнз ашигла.

20. Гялгар уут л биш шүү.

21. Байгалийн гаралтай хөвөн цаас ашигла. 

22. Банкны үйлчилгээг цахим хэлбэрээр шийд. 

23. Мөнгөний баримт, гэрээ зэргийг цаас хэвлэхгүй байхаар зохицуул.

24. Дахин цэнэглэдэг баттерей ашигла. 

25. Өөрийнхөө хоолыг гэрийн нөхцөлд тарьж ургуул, бас аль болох гэртээ хоолло.

26. Нийтийн тээвэр, бас дахин Нийтийн тээвэр.

27. Бүгдийг дахин ашигла. Тоос арчсан усаар шалаа угаа.

28. Жижиг савалгаатайг биш том савалгаатайг сонго.

29. Байгалийн сэргээгдэх нөөцийг ашигла. 

30. Долоо хоногт нэг өдөр цагаан хоол ид.

31. Өөрийгөө сайнаар таниулах хэрэгтэй хүнтэй уулз. Олон хүмүүст энергиэ бүү зар.

32. Живхний оронд даавуу ашигла. Жилд 18 тэрбум живх хаягддаг. 

33. Минималист бай. Дамжлагагүй хэрэглээг бий болго. Инээ. Инээлгэ. Ирээдүйг бод. Өнгөрснөөс суралц.

Эх сурвалж: Хөгжлийн Бодлого Төлөвлөлтийн Институт

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.