Бага ангийн хүүхдийг амраангаа тархийг нь жигд хөгжүүлэх 9 арга

Twitter Print
2019 оны 01-р сар 04-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

Ном бас дахин ном

Өдөрт дор хаяж хоёр ном уншиж өг, ХАМТРАН унш. /Эцэг эхчүүдийн нийтлэг алдаа үсэг мэддэг болсон гээд ном авч өгөөд орхидог/

Сонгодог аялгуу - Хөгжим

Ном уншихын өмнө, унтахын өмнө, хоолонд муу хүүхдийг хоол идэхийн өмнө дэлхийн болон монголын сонгодог хөгжмүүдээс хамтдаа сонсож хэвших. Энэ нь хүүхдийн ямар нэг зүйлд сонирхолтой болох, тархины эсийг идэвхжүүлэх чухал арга.

Хөдөлгөөн

Өдөр бүр тогтмол 20-30 минут агаарын бохирдол сийрэг газраар алхаж байх. 2 сарын турш 20 минутаар алхсны дараа бие бялдар, харилцааны системийн хөгжлөөс гадна тархины хөгжил 20%-аар идэвхждэг. Амжихгүй бол гэр бүлээрээ гэртээ чөлөөт бүжгийн хэмнэлд бүжээрэй.

Нойр

Үдэш 21:30-22:00 цагийн хооронд унтаж хэвших. Хэвшүүлж чадвал өглөөд 8:00-9:00 сэрэхэд тохиромжтой. “Нэг цагийн дутуу нойр хоёр жил юуг шинээр таньж мэдээгүй өнгөрөөсөнтэй тэнцдэг” гэсэн эрдэмтдийн үг бий. Хүүхдийг орой эртхэн сайн унтуулж амрааж байх нь маш чухал.

Их биш бага биш тогтмол давтах

Амралтын гэрийн даалгаварыг нэг дор хэтэрхий их биш хэт бага биш нэг хичээлийг 30'-аар сууж байхаар төлөвлөх/ 2-3-р анги/.

Хүүхэдтэйгээ хамт хөгжилдөх цаг

Аз жаргалтай гэр бүлд өссөн хүүхэд том болоод амьдралдаа сэтгэл дүүрэн, амжилттай байдаг. Гэр бүлээрээ тойроод бүгд хамтдаа тоглож болох шагайн, үг дамжуулах, атом молекул, айл гэрдэх тоглоомуудыг санал болгож байна. Мэдээж тоглоом удирдагч таны хүүхэд байх хэрэгтэй шүү.

Хамтдаа шинэ зүйл сурах гадуур болзох

Шинэ хоол, спорт, гар зураг зурах болон ном уншлагын, кино театр, одон орон, музейн газруудаар аялах төлөвлөгөө гаргаарай.

Тэдний сонирхолыг сонсож сонголтыг хүндлээрэй.

Хүүхдийнхээ амралтаараа аав ээжээсээ гадна хэнтэй юуг хиймээр байгааг сонирхож сонголтыг хүндэлж итгэж байгаагаа харуулбал хүүхдийн тань суралцах чадвар, өөртөө итгэх итгэл, өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгддэг.

Зурагт дэлгэцтэй өдөрт 1 цагаас дээш нөхөрлүүлэхгүй байх. Үүнээс үүдэх эмгэг, сөрөг нөлөөг өмнө маш олон удаа дурдсан.

Дээрх аргууд бүгд шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэгдсэн болно.

Г. Төмөрзаяа

БНСУ-ынЧонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр

Жич: Шингэн зүйл тогтмол уулгаж байхаа мартуузай.

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.