Аура гэж юу вэ?

Twitter Print
2019 оны 02-р сар 07-нд 08:46 цагт
Мэдээний зураг,

Атом молекулаас авхуулаад ертөнцийн бүх зүйл энергийн давтамжаас бүрдэж байдаг. Аура гэдэг нь хүн, амьтан, эд зүйлээс цацрах электро-фотон энергийн давтамж бөгөөд гадны нөлөөлөл, бодол, сэтгэл санаанаас хамааран өөрчлөгдөж байдаг.

Аура нь тухайн хүний мөн чанар болон, хүрээлэн буй орчны нөөллийн талаарх мэдээллийг агуулаж байдаг онцлгтой. Хүний аура бага давтамжтай цахилгаан сорнзон долигооноос авахуулаад өндөр давтамжтай хэт туяа хүртэл хэлбэлзэж байдаг. Хэт ягаан туяаа нь бодох, сэтгэх, бүтээх, мэдрэх, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх гэх мэт хүний ухамсарын ажиллагаатай холбоотой байдаг билээ.

Аура нь хүний биеийг тойроод зуйван өндөг шиг хэлбэртэй байдаг ба, хүний биеэс 0,6 аас 0,9 метр зарим эх үүсвэрд 30 аас 1,5 метр хэмээн дурдсан байдаг.

Хүний физик биеийн аура 7 давхарга байдаг ба 7 чакра буюу энергийн төвүүдтэй холбоотой байдаг ба Чакра буюу энергийн төв нь, энергийг хүлээн авч боловсруулж, ялагрууж, байдаг бол аура нь хүний биеийг тойрон ерөнхий энергийн бүрхүүл юм.

Физик биеэс гадна сүнсэн бие 5 чакра байдаг ба сүнсэн биеийн 5 аураны давхарга нэмэлтээр үүсдэг. Энгээд нийтдээ 12 чакра, 12 аураны үндсэн мэдээлэл хүнд байдаг билээ.

Аураны давхарга бүр өөрийн гэсэн энергийн давтамжтай байдаг бөгөөд зэрэгцэн орших аураны давхаргууддаа нөлөөлөж байдаг. Иймээс аль нэг давхаргын тэнцвэртэй байдал алдагдвал бусад давхарга бас өөрчлөгдөж байдаг. 

1. Физик давхарга - биеийн тав тух, эрүүл мэнд, таатай мэдрэмжүүд

2. Амин давхарга - нөхцөл байдлыг илүү тодорхой, бодьтоор байдлаар харах 

3. Астрал давхарга - найз нөхөд, гэр бүлийн таатай харилцаа холбоо

4. Сэтгэхүйн доод түвшин - сүнсны мөн чанар, зорилгыг чухалчлах, үнэнийг чухалчлах

5. Сэтгэхүйн дээд түвшин - хайр, сүнслэг дээд мэдрэмж 

6. Сүнслэг дээд түвшин - дээд ертөнцтэй холбогдож, ертөнцийн мөн чанарыг ухаарах

Эх сурвалж: Аура төв

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.