Хүүхдийнхээ таван мэдрэхүйг өдөөгөөрэй

Twitter Print
2019 оны 03-р сар 15-нд 09:09 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд тоглож байх зуураа гараараа "барьж, харж, сонсож, үнэрлэж, амталж" болох тийм тоглоомыг хүүхэддээ сонгож авч өгөөрэй. Энэ 5 мэдрэмжийг байнга, зөвөөр өдөөх юм бол тархи бүх талаараа хөгждөг.

Хоолоо сайн зажилж иддэг бол ой тогтоомж сайжирч, шим тэжээл биед сайн шингэж, тархины үйл ажиллагаа идэвхждэг.

Нам тайван унтдаг хүүхэд ухаантай болдог. Унтаж байх үеэр тархины эд эсүүд амардаг ба энэ хооронд өдрийн цагаар болсон үйл явдлуудын талаарх дурдатгалууд нөхөгдөж ой тогтоомж сайжирдаг.

Эцэг эх нь гараараа илж энхрийлэх нь хүүхдийн оюун ухаанд сайнаар нөлөөлдөг. Арьс, тархи хоёр маш нарийн холбоогоор холбогдсон байдаг бөгөөд хүүхдээ байнга тэвэрч, илж байгаарай.

Хүүхдийнхээ хэл яриаг хөгжүүлэхийг хүсвэл усанд оруулж байхдаа ч юмуу хамт тоглож байхдаа аль болох их ярилцаж байхыг зөвлөе. Хүүхдээ ярьж байхад нь эгц өмнөөс нь хараад, анхааралтай сонсоорой.

Хамтаа хүүхдийн парк, цэцэрлэгт хүрээлэн, дэлгүүр зэрэг газар руу явж ирсний дараа үзсэн харсан зүйлийнхээ талаар харилцан ярилцаарай. Өөрт тохиолдсон зүйлийн тухай тайлбарлан ярих чадвартай болж өөрийн бодлыг зөв илэрхийлж сурахаас гадна богино хугацааны ой тогтоолтыг хөгжүүлэх гол арга зам болдог.

Бага байхаас нь эхлээд зурагт ном уншиж өгөөрэй. Яриа болон хэвлэмэл бичгийн холбоо хамаарлын тухай ойлголттой болохоос гадна хийсвэр сэтгэхүй сайн хөгжиж уншсан, сонссон номоо бусадтай хуваалцсанаар урт хугацааны ой тогтоолт бий болдог. Аа харин, ном уншиж өгч байх зуураа утгын талаар байнга асуух юм уу номд гарч байгаа үсэг юм уу тоог хүүхэд өөрөө асуугаагүй үед албадан заах гэж оролдох хэрэггүй.

Мөн унших бичихийг хүчээр богино хугацаанд биш удаан, бас энгийн амьдрал дээр тоглоомын аргаар сурах нь зөв.

Г. Төмөрзаяа

БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.