Хүүхдийг бие засах үед нь эерэг үгсээр дэмжиж хэрэгтэй гэнэ, яагаад гэвэл...

Twitter Print
2019 оны 05-р сар 17-нд 14:26 цагт
Мэдээний зураг,

Охин хүүхэд 1.5 - 2.5, хөвгүүд 2.2 - 3.0 настайдаа бие засахаа илэрхийлж чаддаг.

3 наснаас дээш өдрийн цагаар ямар ч асуудалгүй бие засаж хэвшсэн байх ёстой. Заримдаа харин шөнө орондоо шээх тохиолдол байж болно.

Хөвгүүдийг анхнаас нь шээх байсан ч хөтөвчинд суулгаж сургаарай. Босоогоор шээх нь яваандаа түрүү булчирхайн үрэвсэл бий болгох магадлал бий гэдэг.

Хүүхдийг шээх баах гэж байгаагаа үйл хөдлөл, үг хэлээрээ ойлгуулах аргыг эцэг эх зааж сургах ёстой.

Хүүхэд бие засах үед ЯАРУУЛАХ, ТӨВӨГШӨӨХ, СЭЖИГЛЭХ гэх мэт сөрөг хандлага үзүүлж болохгүйг САЙТАР АНХААРААРАЙ. Энэ нь хүүхдийн СЭТГЭЛ ЗҮЙ хийгээд бие засах зуршилд маш сөрөг нөлөөтэй төдийгүй энэ түгшүүр насан туршид нь дагадаг шүү.

Сэтгэл зүйд нь нөлөөлөөд ирэхээр хэд хоногоор баахгүй, унгамаар үедээ биеэ барих гэх мэт өөрийн эрүүл мэндэд халтай зуршилтай болчихдог. Тиймээс хүүхдийг бие засах үед нь "муухай үнэртэй, ай баба" гэхээс илүүтэй "дахиад жоохон дүлчих, өнөөдөр их сайн иджээ" гэх мэт эерэг үгсээр дэмжиж байгаарай.

Охин хүүхэд бие зассан дараа 00 цаасаа урдаас хойш хэрэглэх ёстойг сануулж хэвшүүлээрэй.

Бие зассаны дараа заавал гараа угааж байх хэрэгтэйг зөвлөн сургаарай.

Хүүхэд бие засахдаа дотуур хувцасаа өөрөө тайлж, татаж сурах нь их чухал шүү.

Г. Төмөрзаяа

БНСУ-ийн Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.