Бяцхан Аня Обуховын хөшөө

Twitter Print
2019 оны 01-р сар 02-нд 10:08 цагт
Мэдээний зураг,

1941 оны 12-р сарын 12-нд Курскийн бүс нутгийн зүүн дүүрэгт байрлаж байсан тосгонд 11 настай охин Аня Обухова шархадсан Зөвлөлтийн офицерийг зугтахад нь тусалжээ.

Шархадсан офицерийг чаргандаа хэвтүүлэн өвсөөр хучив. Аня хаана аваачиж нуусан нь тодорхойгүй байдаг. Магадгүй зоорь эсвэл амбаарт. Бяцхан охин хичнээн их хичээн нууцалсан нь гайхалтай. Германууд Зөвлөлтийн офицерын байрлалыг яагаад ч тодорхойлж чадаагүй учраас тэд тосгоны бүх тариачидыг цуглуулж, хэрэв оргодолын гаргаж ирэхгүй бол тосгонг шатаана гэж зарлаж байжээ. Германы булаан эзлэгчид өндөр настай тариачинг буудахыг харсан Аня Обухова тэр шөнө Нацистын командлагчийн байранд ирсэн бөгөөд офицерийн оргоход тусласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна

Гэвч хаана нууснаа хэлээгүй учир Аняг дан хувцастай тосгон руу авч явав. Тэд сургуулийн анги танхимд олсоор хүлсэн охиныг чирч оруулан бусад хүүхдүүдийг айлган хашраахаар харуулж явсаар шөнө нь хасах 40 хүрч байсан хүйтэнд гадаа хаясан байдаг. Курскийн зоригт охин хөлдөн нас барсан бөгөөд хэдэн жилийн дараа офицерийн эхнэр Аняг хайсаар Курскт хүүхдүүдийнхээ хамт ирж, Аня охины хөшөөнд улаан сарнай цэцэг тавьж хүндэтгэсэн байна.

Рэнцэнхандын Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.