Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болов

Twitter Print
2019 оны 01-р сар 01-нд 13:40 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон өсгөх шийдвэрийг өнгөрсөн оны наймдугаар сард гаргасан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэлэлцээрийг хийсэн. Энэ шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс буюу өнөөдрөөс мөрдөнө. 

Мөн 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмж, 420 мянган төгрөг болгоно. 2015 оноос хойш энэ хэмжээг өөрчлөөгүй тул ийнхүү шат дараатай нэмж байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэв.  Ингэснээр ажил эрхлэгч иргэн хамгийн багадаа цагийн 1904.7, өдрийн 15.2 мянган төгрөгөөр цалинжихаар болж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлт:

2008.01.01-нээс 108000 мянган төгрөг

2011.04.05-наас 140400 төгрөг

2013.09.01-нээс 192000 төгрөг

2017.01.01-нээс 240000 төгрөг

2019.01.01-нээс 320000 төгрөг

Манай улсын нийт ажиллах хүчний 8 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Ажиллах хүчний тоо 1.4 сая тул 112 мянган хүн 240 мянган төгрөгийн цалин авч байв. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.