2019 оны 01-р сар 01-нд 10:39 цагт

Флойд Мэйвейзер vs Т.Насукава

Японы “Ризин” холбооноос зохион байгуулсан “Ризин 14” шинэ жилийн баярын шоу тулаан өчигдөр болж өнгөрлөө. АНУ-ын мэргэжлийн боксчин, мэргэжлийн боксын дэвжээнд нэг ч ялагдаагүй  Флойд Мэйвейзер  энэ өдөр Японы кикбоксчин, төрөлдөө мөн л нэг ч ялагдаагүй Теншин Насукаватай дэвжээнд тулж, хүнд цохилтоор буулгаж авсан байна.

Япон тамирчин Флойдоос ур чадвар, биеийн хүчээр илт дутуу гэдэг нь тулаан эхлэхэд л мэдэгдэж байсан юм. Өрсөлдөгчөө унагахад Флойдод ердөө 140 секунд л хангалттай байжээ.

Ялсныхаа дараа Флойд “Энэ бол бүгд шоу байсан юм шүү. Бид өнөөдөр их хөгжилтэй байлаа. Теншинийг хүндэтгээрэй. Тэр бол гайхалтай залуу, гайхалтай аварга” хэмээн хэлсэн байна.  

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.