Бяцхан охин минь, шинэ гэртээ тавтай морил...

Twitter Print
2018 оны 12-р сар 31-нд 12:47 цагт
Мэдээний зураг,

Ид шидийн уут аяны үеэр 12 настай охины амьдарч байгаа газрын талаар нүд хальтрам мэдээлэл түгээж та бүхний сэтгэлийг хямрааж байлаа.

Тэгвэл өнөөдөр яг энэ мөчид бяцхан охин тоонондоо хадгаа өлгөж, шинэхэн дулаахан гэртээ, юу болоод байгаад итгэж үл чадан гайхширч сууна.

Юуны түрүүнд идэр есийн хүйтэнд гэр барьж ид шидийг бүтээсэн Temuujin Ganbold ахлагчтай Төв аймгийн залуус ТББ, тэдний шижигнэсэн залууст талархал илэрхийлмээр байна.

Мөн тэд гэр доторхи бүх тавилга хэрэгсэл, зуух сэлтийг хамтаараа босгож бэлэг барьсан юм. Хурд, хүч, нэгдэл гэж юу байдгийг тэд харуулсан.

Үүний дараа Uranzaya Davaa-д талархал илэрхийлье. Уранзаяа өөрийн цахим орчиндоо хандивын аян өрнүүлж олон хүүхэд, хүмүүст итгэл бэлэглэжээ. Тэрээр охинд туслахыг хүсэж надтай холбогдон улмаар Лантуун дохион залууст 3 сая 80 мянгөн төгрөгийг шилжүүлснээр манай залуус тэр дор нь цоо шинэ гэр авч Төв аймагт хүргэж өгөн түүнийг нь Тэмүжингийн баг хүлээн авч хамтарч ажилласнаар 2 хоногийн дотор шижигнүүллээ.

Үлдсэн мөнгөөр нь Уранзаяа бид маргааш хүнс худалдаж аван охин дээр очих гэж байна.

Тэр өдөр өвлийн өвгөний жолоочоор явж байсан Narka Ja найз маань охиныг бүтэн өдөр дагуулж яван ёолк, тоглолт үзүүлж ингээд орой гэртээ ирэхэд нь шинэхэн гэртэй бас тавилгатай болчихсон Пүнннн хийгээд л угтсан нь тэр ээ.

Хуруугаа ширхэг ч үл хөдөлгөн хөөрхий охиныг арчаагүй, ядуу хэмээн шүүмжилж байсан олон хүмүүсийн коммент нь шинэхнээрээ бий. Тийм л "Ядуу" байхгүй юмсан. Сэтгэл байхад арга нь олддог л хорвоо.

Бид маргаашнаас аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, төв аймгийн залуус ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг үйлдэн цаашид охины нийгмийн болоод бусад асуудал дээр анхаарал тавин хамтарч ажиллахаар тохирсон. Болно доо болно...

Энэ шөнө охин унтахынхаа өмнө юу бодож хэвтэх бол...

Өвлийн өвгөн гэж нээрээ байдаг юм байхдаа, ид шид гэдэг нь энэ юм болов уу... гэж гайхан бодсоор гүн нойрондоо умбаж хамгийн жаргалтай зүүдийг зүүдлэх болов уу...

Ид шидийн уут аян 2019

Чадраабалын Ганжавхлан

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.