Салхитын ордыг хураасан тусгай ажиллагааны тухай бодрол...

Twitter Print
2018 оны 12-р сар 30-нд 15:56 цагт
Мэдээний зураг,

930 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн, Монгол Улсын төрийн байгууллагуудад тайлан мэдээгээ худлаа мэдээлсэн, ашигт малтмалын лицензээ худалдахдаа ТӨР-д татвар төлөөгүй, энэ бүх 2015 онд тавигдсан татварын актыг төлөлгүй удааширсан г.м шалтгаануудыг үндэслэн Монгол Улсын Засгийн Газар шийдвэр гаргав.

Дундговь аймгийн Гурван сайхан суманд олгогдсон алт мөнгөний Салхитын ордыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг Хятадын 100% хөрөнгө оруулалттай "Жи Пи Эф" ХХК эзэмшдэг байв. Мөнгөний 770 мянган тонн батлагдсан нөөцтэй тус орд алт газрын ховор метальтай. Эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн энэ компанийн 154 мянган тонн хүдэр экспортонд гарах гэж байхад нь ТӨР зогсоожээ. Одоо уурхай дээр байгаа овоолго гэхэд 100 сая ам.долларын хүдэр бий. 200-аад метрийн гүн ухах уурхайг одоогоор 60 гаруй метр гүн ухсан байжээ.

Хятадын хөрөнгө оруулалттай энэ компанийн 2 Хятад эзэн хоорондоо муудалцан орд болон орлогоо булаацалдсан гэгддэг. Улмаар Монголын шийдвэр гаргах түвшний бүхий л албан тушаалтан, хуулийн байгууллагын нөлөө бүхий хүмүүст авлига өгч тэмцэлдүүлж эхэлсэн байдаг. Үл ойлголцол үргэлжилсээр авлига авсан өгсөн талууд маргалдсаар он жилүүд өнгөрөв. ТӨР бүхий л шатандаа шийдвэр гаргаж чадахгүй байдалд оров. Маргаан шүүхийн шатанд шилжив. Авлига шүүх, прокурорын шатанд үргэлжлэхээр болох үед асуудал Тагнуулын байгууллагын анхааралд оров. Эцэстээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд 2-ын түвшинд асуудал яригдаж шийдвэр ийнхүү гарч байх шиг.

Мэдээж Монгол хүний хувьд луйварчин хөрөнгө оруулагч, тэдний эрх ашгийг хамгаалахаар зогсож байсан авлигач ТӨР-ийн болон ХУУЛЬ-ийн байгууллагын хүмүүсийг жигшиж байна. Тэдний хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд ТӨР хүчээ үзүүлэв. Харин энэ ажиллагааг олон нийтэд ил тод мэдээлсэн нь буруу болсон шиг санагдана. Монголчуудын сэтгэл хөдлөл дээр дэмжлэг авахыг хүссэн Засгийн Газрын оролдлогын цаана болгоомжлол үүсчихлээ.

2019 онд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан гадны компаниуд эргэлзээнд оров. "Татварын маргаан үүссэн", "авлига өгөхөөр оролдсон байж болзошгүй" шалтгаанаар ашигт малтмалын лицензээ цуцалж буй бидний үйлдэл олон улсад муу сигнал өгч орхив. Дотоодын шүүх болон олон улсын арбитрын шүүхийн эцсийн шийдвэрийг бид хүлээж чадсан болов уу? Мөн "лиценз цуцалж буйгаа мэдэгдэх"-ийн төлөө тагнуулын ажилтнуудыг өмчлөгч компанийн эзэмшил газар луу оруулж гүйцэтгэх ажиллагаа явуулав. Цагдаагийн байгууллагад тусгай алба байхад заавал ингэж хүч түрж, түүнийгээ олон нийтэд харуулах хэрэг байв уу?

Авлигатай тэмцэхээ хатуу зарладаг хэдий ч Хятадын ТӨР иргэд болон бизнес эрхлэгчдээ бүх талаар хамгаалдаг. Ялангуяа гадны оронд бизнес эрхэлж буй иргэдийнхээ эрхийг ямагт өмгөөлдөг. Хэрвээ эрх нь зөрчигдсөн бол цэрэг оруулж хамгаалах Үндсэн хуультай. Монгол Улсын Засгийн Газар энэхүү ажиллагааг хийхдээ БНХАУ-ын ЭСЯ-нд мэдэгдсэн мөн 2 улсын хооронд харилцан мэдээлэл солилцсон байгаасай гэж найдъя. 

Болгоомжлол хэлэхээр л "хөлсний", "бөгс долоогч", "Миеэгийн бууны нохой" г.м-ээр хараадаг тэнгэрлэг Монголчууддаа хэлэх үг бас байна. "Байгалийн баялаг ард түмний өмч". "Үнэ гэдэг зүйлийг төр тогтооно". "Иргэндээ ээлтэй байхын тулд зарим зүйлд дарангуйлал хийнэ" г.м гоё үгсийн цаана л коммунизм, нацист хандлага оршдог. Венесуэль Улсын иргэд "бидэнд ийм зүйл тохиолдоно" гэдгийг ойлгуулахгүй яав даа хэмээн харамсаж, гадагшаа дүрвэгсдийн тоо 2 сая давчихаад байна шүү дээ.

Монгол төр, Засгийн Газраа дэмжилгүй яахав... Гэхдээ алдаа гаргачихаагүй биз, шударга ёс зөв тогтоож байгаа биз... гэж хэлэх нь иргэн бүрийн үүрэг билээ. Сохроор шүтэх, цөхөрсөн сэтгэлдээ хөтлөгдөж хэрхэвч болохгүй.

Сэтгүүлч Н.Урантогтох

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (49.0.149.7) 2019-01-03 10:08
      • 0
      • 0

      зөв л гэж бодож байна

      Хариулах

    • Зочин

      (80.250.30.200) 2018-12-31 14:52
      • 0
      • 0

      Chi ingetlee yund ain we?

      Хариулах

    • Зочин

      (111.239.59.68) 2018-12-31 11:35
      • 0
      • 0

      Hurungu oruulagch nar harin ch itgeltei bolno. Hedeer bichsen yum be see huurhii

      Хариулах

    • Зочин

      (111.239.59.68) 2018-12-31 11:35
      • 0
      • 0

      Hurungu oruulagch nar harin ch itgeltei bolno. Hedeer bichsen yum be see huurhii

      Хариулах

    • Ard

      (202.126.89.225) 2018-12-30 20:30
      • 0
      • 0

      Ene odoo hytadiin xahialgatai bichveruu

      Хариулах

    • Иргэн

      (103.26.195.15) 2018-12-31 10:11
      • 0
      • 0

      Нэг ийм эргүү амьтадаар монгол улс минь дүүрчийнаа . Юм болгоныг Хятадын захиалгаар хийнэ гэж юу байхав дээ. Үнэхээр л үндсэн хуулиа олон улсын хэм хэмжээгээ зөрчөөд өүдүүлэг үйлдэл л гаргаж байна ш дээ . Хятадууд уурхайгаа буцаагаад авая гэвэл Хүк рүү ганц залгаал авч дөнгөх байлгүй дээ .

      Хариулах