Салхитын мөнгөний ордыг хятадуудад зарсан уяач Шаравын Мөнгөншагай гэж хэн бэ?

Twitter Print
2018 оны 12-р сар 30-нд 12:11 цагт
Мэдээний зураг,

ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатар сайд, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгуулж, Гурван сайхан суманд байдаг алт мөнгөний маш том орд болох Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан билээ.

Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдсон БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн Хятад удирдлагууд нь хөрөнгө оруулалт дээрээ маргаж хууль, шүүхийн байгууллагад нөлөөлөхийг завдаж жилийн турш маргаантай яваа юм. 

Зөвхөн мөнгө гэхэд 770 мянган тонноор батлагдсан нөөцтэй тус орд алт, газрын ховор металлтай, 1983 онд улсын төсвөөр хайгуул хийсэн орд юм. Тус ордод эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн энэ компанийн 154 мянган тонн хүдэр экспортод гарах гэж байхад нь зогсоосон. Одоо уурхай дээр байгаа овоолго гэхэд 100 сая ам.долларын хүдэр байгаа юм. Хоёр зуу орчим метрийн гүн ухах уурхайг одоогоор 60 гаруй метр гүн ухжээ. Орон нутгийн хууль хяналтынхан шаардлага тавихаар очиход хамгаалалт нь нэвтрүүлдэггүй, шаардлага тавих хяналт сул байжээ.

Татвараа нуун дарагдуулсан баримт: Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг "Жи Пи Эф" ХХК нь 930 сая гаруй төгрөгийн татварыг нууж, худал мэдүүлсэн байж. Түүнчлэн эрх борлуулахдаа 30 хувийн татвараа улсад тушаагаагүй байна. "Жи Пи Эф" ХХК-ийн 2010 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын Удирдлага аргазүйн газраас 2015 оны долдугаар сарын 07-ны өдрөөс есдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хяналт хийсэн байна. Шалгалтаар Гаалийн лабораторийн агууламжийн нарийвчилсан тооцооллоос үүссэн 2014 онд мөнгөний хүдэр борлуулсны орлого 13.199.472.644.50 төгрөгөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заатыг зөрчсөн байна. 

Дээрх заалтыг үндэслэн Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэснийг зөрчсөн гэж 659.973.632.22 төгрөгийг нөхөн татвар 197.992.089.67 төгрөгийг торгууль, 71.702.695.33 төгрөгийн алданги нийт 930.668.417.21 төгрөгийн акт тавьж Дундговь аймгийн татварын хэлтсийн дансанд 15 хоногийн дотор шилжүүлэхийг "Жи Пи Эф" ХХК-ийн захирал Жин Жиан Минд даалгасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл (Тусгай зөвшөөрлийг цуцлах) 56.1.10 дахь хэсэгт “тусгай” зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 16.11, 16.14-д заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй, эсхүл үнэлгээ тооцоход шаардагдах, мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байна. Гэтэл Ш.Мөнгөншагай, Ж.Жаргалан нар нь 2012 оны долдугаар сарын 27-ны өдөр "Жи Пи Эф" ХХК-ийг "Си Си Эм экс" ХХК-нд 800 мянган доллараар худалдсан үйлдэлд Аж ахуй нэгжийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7 дахь хэсэгт зааснаар эрх борлуулсны орлого болох үнийн дүнгийн 30 хувь буюу 240 мянган долларыг татварт төлөөгүй гэх мэт олон зөрчлүүлд байгаа юм байна.

Ордыг тойруулаад битүү тор татсан, баригдсан баяжуулах үйлдвэр, обьектийг булаалдагч 2 тал хоёулаа хамгаалалтын алба хөлслөн мануулсан. Хятадуудын хөлсөлсөн хоёр хамгаалалтын албаны Монгол залуус бие биенээ хянасан байдалтай байжээ. Нэг нь торон хашааны гадна талд,нөгөө нь дотор талын хаалган дээр байршсан байлаа. Орд руу хэнийг ч оруулахгүй удсан.

Социалист нийгмийн үед улсын төсвөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордыг Шаравын Мөнгөншагай хэмээх уяач залуу Хятадуудад зарсан. Уг ордыг эзэмшигч Хятадууд Монгол залуусыг өмнөө бамбай болгон барьж, хооронд нь хагаралдуулж, авлигал хээл хахуулиар хууль хяналтынханыг хүртэл хоёр хуваасан Эзэн Хятадууд зарим нь Монголд байхгүй. Төр тусгай ажиллагаа явуулж нэвтрэхээс өөр аргагүй байсан хэмээн тэнд сурвалжлах ажлаар очсон сэтгүүлч Б.Отгон бичжээ.

Харамсалтай нь сэтгүүлч Б.Отгон ажлаа хийснийхээ төлөө тус ордыг хятадуудад зарсан Ш.Мөнгөншагайгийн заналхийлэлд өртөөд байгаа юм байна. Энэ талаараа түүний бичсэнийг энд хүргэе. Мэдээлэлд бүдүүлэг үг хэллэг бүхий баримтат зураг багтаасанд уншигчдаасаа хүлцэл өчье.

Ш.Мөнгөншагай хүргэн дүү Г.Жаргалангийнхаа хамт "Жи-Пи -Эф" компанийг үүсгэн байгуулж,компанийхаа нэр дээр Салхитын мөнгөний ордын лицензийг шилжүүлж авсан. Дараа нь 2012 онд БНХАУ-ын "Си Си Эм экс " компанид 800 мянган доллар буюу тухайн үеийн ханшаар 2 тэрбум шахуу төгрөгөөр уг ордын лицензийг компанийхаа хамт худалдсан байдаг.

Дөрвөн жил орчмын дараа Хятад хөрөнгө оруулагч болон гүйцэтгэх удирдлага Хятадуудын хооронд маргаан гарч, Ван, Ян хэмээх хоёр тал болон хуваагдсан.

Анх лицензийг Ш.Мөнгөншагайгаас худалдаж авсан талтай нь Ш.Мөнгөншагай нийлэн: "Жи Фи Эф" компанийг зарахдаа 40 хувь эзэмшигч надад мэдэгдэлгүй, миний гарын үсгийг хуурамчаар зурсан хэмээн шүүхэд хандснаар энэ маргаан эхэлж шүүхээр бүтэн 3 жил явж байна. Хууль хяналтынханыг авлигадахаар хадгалж байсан гэх 1.3 сая ам доллар Ш.Мөнгөншагайн төрсөн дүүгийн нөхөр буюу хүргэн Г.Жаргалангийн хамаарал бүхий орон сууцнаас олдсон билээ. Г.Жаргалан нь энэ хэрэгт холбогдсон цагдаагийн том даргын хамаатан гэх мэдээлэл бий. 

Ш.Мөнгөншагай нь Төв аймгийн "Агт-Эрдэнэ" уяачдын галд багтдаг, орд зарснаасаа хойш хурдан морь үнэ цохин худалдаж авдаг нэгэн болсон бөгөөд энэ жилийн их насны түрүү морины эзэн юм. 

Салхитын Мөнгөний ордын нэвтрүүлэг хийсний төлөө намайг гүтгэн доромжилж, заналхийлж, миний утсыг өгөхийг Ийгл ТВ-ийн удирдлагуудаас нэхэж дарамтлах боллоо. 

Түүний намайг олон нийтийн сүлжээгээр заналхийлсэн доромжлолыг хүн уншихын аргагүй жигшим тул би дэлгэж зүрхэлсэнгүй. Захын үг хэллэг нь л энэ. Цааш нь уншсан хүний дотор муухайрах тул би уншигчдаа хүндлээд энд тавьсангүй. Өөртөө хадгалсан. 

Гэхдээ намайг маш ихээр занаж буй тул миний болоод гэр бүлийнхэнд минь ямар нэг муу зүйл тохиолдвол Ш. Мөнгөншагайтай холбоотой гэдгийг хэлье! Би 20 наснаасаа хойш ханилсан хань, 3 хүүхэдтэйгээ амьдарч яваа жирийн нэг эмэгтэй. Орд газар зарж мөнгөжснөө ихэд бодсон, эмэгтэй хүн доромжлохоос хэтрэхгүй чамаас байтугайгаас нь айгаагүй өдий хүрснийг түмэн мэднэ. 

Эрх зүйт төрд амьдарч буйгаа ухаар! Хууль шүүх гэж худал үнэнг тогтоодог газар байдгийг сануулья! 

Уяачид ч энэ хүнийхээ ёс зүйд анхаарахгүй бол та нарыг хүндлэх түмний хүндлэл үгүй болох нь ээ. Өөрийнхөө бичснээр өөрийгөө хэн болохыг хэлээд өгч байгаа юм . Ийм хүнтэй хэрэлдэх ч хайран.

Газар нутгаа харийнханд худалдсан Үйлийн үрээ эдлэж буйг л өөрт нь хэлсэн. Өөр зүйл хэлээгүй ээ!

Сэтгүүлч Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Vo

      (103.57.95.90) 2019-01-01 10:31
      • 0
      • 0

      Gaj hun b.ooroo omhii alnaas torj omhii al goriddog l bltai.uil uilee dagaj unee tuglaa dagnaa gj.muu um oort n irnee.

      Хариулах

    • Иргэд

      (66.181.176.19) 2018-12-31 08:45
      • 0
      • 0

      Орд газрыг гадныханд зараад тэр бүхнийг илчилсэн сэтгүүлчийг заналхийлдэг монгол бус сэтгэлгээтэй.новшнуудад цаазын ял л зохино

      Хариулах

    • Зочин

      (122.201.22.216) 2018-12-30 12:28
      • 0
      • 1

      Цагдаагийн генерал гэсэн

      Хариулах