Тусгай ажиллагаа явуулж, Салхитын ордын тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа

Twitter Print
2018 оны 12-р сар 29-нд 13:41 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатар сайд, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгууллаа. 

Тус аймгийн Гурван сайхан суманд байдаг алт мөнгөний маш том орд болох Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа. Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдсон БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн Хятад удирдлагууд нь хөрөнгө оруулалт дээрээ маргаж хууль, шүүхийн байгууллагад нөлөөлөхийг завдаж жилийн турш маргаантай яваа юм байна. 

Зөвхөн мөнгө гэхэд 770 мянган тонноор батлагдсан нөөцтэй тус орд алт, газрын ховор металлтай, 1983 онд улсын төсвөөр хайгуул хийсэн орд юм. Тус ордод эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн энэ компанийн 154 мянган тонн хүдэр экспортод гарах гэж байхад нь зогсоосон. Одоо уурхай дээр байгаа овоолго гэхэд 100 сая ам.долларын хүдэр байгаа юм. Хоёр зуу орчим метрийн гүн ухах уурхайг одоогоор 60 гаруй метр гүн ухжээ. Орон нутгийн хууль хяналтынхан шаардлага тавихаар очиход хамгаалалт нь нэвтрүүлдэггүй, шаардлага тавих хяналт сул байжээ.

Татвараа нуун дарагдуулсан баримт: Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг "Жи Пи Эф" ХХК нь 930 сая гаруй төгрөгийн татварыг нууж, худал мэдүүлсэн байж. Түүнчлэн эрх борлуулахдаа 30 хувийн татвараа улсад тушаагаагүй байна. "Жи Пи Эф" ХХК-ийн 2010 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын Удирдлага аргазүйн газраас 2015 оны долдугаар сарын 07-ны өдрөөс есдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хяналт хийсэн байна. Шалгалтаар Гаалийн лабораторийн агууламжийн нарийвчилсан тооцооллоос үүссэн 2014 онд мөнгөний хүдэр борлуулсны орлого 13.199.472.644.50 төгрөгөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заатыг зөрчсөн байна. 

Дээрх заалтыг үндэслэн Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэснийг зөрчсөн гэж 659.973.632.22 төгрөгийг нөхөн татвар 197.992.089.67 төгрөгийг торгууль, 71.702.695.33 төгрөгийн алданги нийт 930.668.417.21 төгрөгийн акт тавьж Дундговь аймгийн татварын хэлтсийн дансанд 15 хоногийн дотор шилжүүлэхийг "Жи Пи Эф" ХХК-ийн захирал Жин Жиан Минд даалгасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл (Тусгай зөвшөөрлийг цуцлах) 56.1.10 дахь хэсэгт “тусгай” зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 16.11, 16.14-д заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй, эсхүл үнэлгээ тооцоход шаардагдах, мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байна. Гэтэл Ш.Мөнгөншагай, Ж.Жаргалан нар нь 2012 оны долдугаар сарын 27-ны өдөр "Жи Пи Эф" ХХК-ийг "Си Си Эм экс" ХХК-нд 800 мянган доллараар худалдсан үйлдэлд Аж ахуй нэгжийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7 дахь хэсэгт зааснаар эрх борлуулсны орлого болох үнийн дүнгийн 30 хувь буюу 240 мянган долларыг татварт төлөөгүй гэх мэт олон зөрчлүүлд байгаа юм байна.

Тодруурга: Салхитын ордод хэнийг ч нэвтрүүлэхгүй байлаа. Ордыг тойруулаад битүү тор татсан, баригдсан баяжуулах үйлдвэр, обьектийг булаалдагч 2 тал хоёулаа хамгаалалтын алба хөлслөн мануулсан. Хятадуудын хөлсөлсөн хоёр хамгаалалтын албаны Монгол залуус бие биенээ хянасан байдалтай байжээ. Нэг нь торон хашааны гадна талд,нөгөө нь дотор талын хаалган дээр байршсан байлаа. Орд руу хэнийг ч оруулахгүй удсан.

Социалист нийгмийн үед улсын төсвөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордыг Шаравын Мөнгөншагай хэмээх уяач залуу Хятадуудад зарсан. Уг ордыг эзэмшигч Хятадууд Монгол залуусыг өмнөө бамбай болгон барьж, хооронд нь хагаралдуулж,авлигал хээл хахуулиар хууль хяналтынханыг хүртэл хоёр хуваасан Эзэн Хятадууд зарим нь Монголд байхгүй. Төр тусгай ажиллагаа явуулж нэвтрэхээс өөр аргагүй байсан хэмээн тэнд сурвалжлах ажлаар очсон сэтгүүлч Б.Отгон бичжээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.178.55) 2018-12-31 11:35
      • 0
      • 0

      Hamgiin gunigtai ni Hyataduudiin hirtei humsiig mersen heden mongol heltei hari setgeltenguud bas eserguutsel uzuuleh geed baina aa. Doshin deer ni hamag yumiig ni uhaj zooson hujaanuudiin ugaadsaar hoollodog uyanii nohod.

      Хариулах

    • Б

      (202.179.24.49) 2018-12-30 11:33
      • 0
      • 1

      Төр маань эзэнтэй болж байна.Бичлэгийг үзээд соёлонгийн түрүү ирж байгаа юм шиг огшлоо

      Хариулах

    • Монгол хүн

      (66.181.185.95) 2018-12-30 08:22
      • 0
      • 1

      Ёоох баярлах гэж энэ сэтгэлийн догдлолыг хэлнэ. Ашгүй дээ. Ерөнхий сайддаа төрдөө, монгол залуусдаа баярлалаа.Бахархаж байнаа. Залуусыг минь төрийн сүлд өршөө

      Хариулах

    • Naraa

      (107.72.162.107) 2018-12-29 15:40
      • 0
      • 2

      Ystoi magnaigaa hagartal bayriin nulimsaa gartal bayrlaj baina shyy Mongol for mini mini ezentei um baina Hychtei um baina Bidniigee hamgaalah chadaltai um baina gedgiig harlaa Minii Mongoliin tor tymen olniig mini burhan iveej hamgaalag

      Хариулах

    • Bravo!!!

      (182.160.35.144) 2018-12-29 14:52
      • 0
      • 3

      Ene met ajillaad bai!!!! Demjij bnaa!!!

      Хариулах