Жо Байден Украинд байгаа америкчуудыг тус улсаас явахыг зөвлөжээ

Twitter Print
2022 оны 02-р сар 11-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

Америкийн ЭнБиСи Ньюс сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд байгаа иргэдээ тус улсаас даруй явахыг уриалжээ. Тэрээр, Украиныг тойрсон асуудал бол алан хядах бүлэглэлтэй бус дэлхийн хамгийн том армитай холбоотой гэдгийг онцлохын зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын иргэдэд сөргөөр нөлөөлөх зүйл хийхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Түүнээс гадна Ерөнхийлөгч Ж. Байден АНУ Украин руу цэргийн хүч илгээхгүй гэдгийг мэдэгдсэн байна. Түүний хэлж байгаагаар Вашингтон Украин руу цэргээ илгээх нь дэлхийн хэмжээний дайныг эхлүүлэх шалтгаан болох аж.

Ерөнхийлөгч Жо Байдены энэхүү ярилцлага гарахаас өмнө АНУ-ын Төрийн департаментаас, "АНУ-ын иргэд Украин руу зорчихгүй байх, Украинд байгаа АНУ-ын иргэд агаарын болон бусад боломжит тээврийн хэрэгслийг ашиглан тус улсаас явахыг зөвлөж байна." гэсэн мэдэгдэл гаргасан ба ОХУ-ын цэргүүд Украинд орж ирсэн тохиолдолд АНУ өөрийн улсын иргэдээ татан авч чадахгүй гэдгийг уг мэдэгдэлдээ онцолжээ.

АНУ-ын Гадаад харилцааны яам ОХУ Украин руу довтолсон тохиолдолд АНУ-ын консулын газрын тусламж үйлчилгээ үзүүлэх явдалд ноцтой нөлөө үзүүлнэ гэдгийг онцолсон бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд байгаа америкчуудын хувьд эх орондоо буцаж ирэх нь ухаалаг шийдвэр болно хэмээн дурджээ.

The Hill мэдээллийн сайтад бичсэнээр өнөөдрийн байдлаар Вашингтон Украинаас иргэдээ татан авах ямар нэг ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөгүй аж.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • mongolhyy

      (202.9.43.120) 2019-10-06 20:31
      • 0
      • 1

      lyivarcdaas baulagaa avbal alt,zes,nyyrsnii mongoor ia byrt oron cuuc olgoj utaag arilgah bolomjtoi.temcej bosc MAH N demjeed ta hangaluun jargaltai amidaraa.20 sau huvsagc urij Ganbaatariig muulj j baisan MANAN g zailuul.ci bid cadnaa.boscgoo,sercgee.

      Хариулах

    • Mongoloo gesen setgel

      (43.242.243.226) 2019-10-06 01:40
      • 0
      • 1

      Ene heregjih bolomjtoi.

      Хариулах

    • zochin

      (202.9.42.226) 2019-10-05 23:30
      • 0
      • 1

      ene chin 60 terbumtai adil bish gejvv turiin erhiig huuli busaar avah gesen oroldlogo bna hudal amlaj

      Хариулах