Хэвлийгээр таргалах нь ямар аюултай вэ?

Twitter Print
2018 оны 12-р сар 26-нд 12:32 цагт
Мэдээний зураг,

Судалгаагаар хэвлийгээрээ таргалсан хүмүүс чихрийн шижин, астма, зүрхний шигдээс, элэгний өвчин, хавдар тусах магадлал энгийн хүмүүстээ харьцуулахад хамаагүй өндөр болох нь тогтоогджээ. 

Хэвлийгээрээ таргалах үйл явцыг бодисын солилцооны өвчин гэж үздэг бөгөөд хооллолтондоо анхаарч, эртнээс хэвлий хэсгээрээ турах тал дээр анхаарах хэрэгтэй ажээ.

Хэвлийгээр таргалуулдаг хоол хүнс: 

Хэвлийгээр таргалах гол шалтгаан бол сексийн дутагдал, хөдөлгөөний хомсдол болон буруу хооллолт юм. Тэр тусмаа буруу хоололт, хүнсний буруу сонголт маш хурдан хугацаанд огцом таргалуулдаг. 

1. Гурилан болон чихэрлэг бүтээгдэхүүн

Талх, жигнэмэг, боорцог болон гамбир нь бүгд гурилан бүтээгдэхүүнүүд бөгөөд эдгээр нь хэвлийгээр таргалах гол шалтгаан болдог. Харин чихэрлэг бүтээгдэхүүнүүд нь нүүр ус агуулдаг бөгөөд энэ нь хэвлийгээр таргалахад нөлөөлөх нь бий. Иймд та төрөл бүрийн жигнэмэг, мөхөөлдөс, бусад олон төрлийн гурилан болон чихэрлэг бүтээгдэхүүнээс татгалзаарай. 

2. Сахар

Сахар болон сахарын агууламж ихтэй савлагаатай жүүснүүд. Сахарыг зөгийн балаар орлууулах боломжтой. 

3. Давс

Бие дэх давсны хэмжээ ихэссэнээр, илүүдэл шингэнийг гадагшлуулж чадахаа больж, улмаар хавагнахад хүрдэг.

4. Төмс

Төмсийг чанаж идвэл бие сайн нөлөөтэй ч шарахад агуулагдах цардуулын хэмжээг ихэсгэдэг тул хэвлий хэсгээр таргалуулдаг. 

5. Гадил

Гадилыг хэтрүүлэн хэрэглэвэл хэвлий хэсгээр таргалдаг байна.

6. Цагаан будаа болон амуу будаа

Будаанд агуулагдах цардуул нь биеийн хэлбэрт сөргөөр нөлөөлдөг. Зохистой хоололтоор бол амуу болон цагаан будааг 14 хоногт дор хаяж нэг удаа хоол хүнсэндээ ашиглах хэрэгтэй. Харин бор будаа хүний биед сөрөг нөлөөгүй тул хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болно. 

7. Түргэн болдог хоол

Ийм хоол хүнс нь нүүрс ус их хэмжээгээр агуулдаг учраас идсэний дараахан дахин өлсөх мэдрэмж төрдөг. Энэ нь таргалах үндэс болдог. 

8. Шөл болон мах

Тэжээллэг чанар агуулсан шөлтэй хоол нь их хэмжээний холестерол агуулдаг учраас эрүүл мэндэд тийм ч тустай биш юм. Мөн өөх тос ихтэй мах идэх нь хэвлийгээр таргалуулдаг байна.

9. Майонез, зайдас болон лаазалсан хоол хүнс

Эдгээр хоол хүнс нь найрлагандаа их хэмжээний өөх тосыг агуулдаг тул бүгд хэвлийгээр таргалуулах шалтгаан болдог. 

10. Түргэн хоол

Түргэн хоол буюу хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн нь их хэмжээний калори агуулдаг учраас бодисын солилцоонд сөргөөг нөлөөлж, үйл ажиллагааг нь удаашруулдаг байна. 

11. Шар айраг

Согтууруулах төрлийн ундаа тэр тусмаа шар айргийг хэтрүүлэн хэрэглэвэл, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгөөс гадна, хэвлий хэсгээр таргалуулдаг сөрөг нөлөөтэй. 

Ямар хүнс хэрэглэх вэ: Харин та эсрэгээр нь хулуу, улаан лооль, манжин, өргөст хэмх, гуа, тарвас, хар чавга, алим, тоор, бэрсүүт жимс, жүрж, гүзээлзгэнэ, аньс, нэрс зэрэг хүнсний ногоо болон жимс жимсгэнүүдийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй. 

Мөн загас, өндөг, хар мах, бяслагийг дээрх хүнстэй хослуулан хэрэглэвэл, хэвлий хэсгээрээ таргалахгүй байх ач тустай юм. 

Өглөөний цайндаа гурвалжин будаа, овъёос, арвай эсвэл шар будаа идвэл тохиромжтой. Харин өдөр ногоотой шөл загасны махтай хамт идээрэй. Ороны хувьд хүнсний ногооны салат хамгийн тохиромжтой.

Түүнээс гадна хангалттай ус уух хэрэгтэйг мартаж болохгүй. Ингэснээр таны бодисын солилцоог сайжруулах болно. Үүнд цэвэр ус, жимсний шүүс зэрэг шингэн зүйлс багтана.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.