“Манчестер Юнайтед” Аваргуудын лигийг өнжих нь тодорхой боллоо

Twitter Print
2014 оны 03-р сар 26-нд 07:35 цагт
Мэдээний зураг,
Английн хөлбөмбөгийн лигийн 30-р тойргийн сүүлийн тоглолтууд урд шөнө явагдлаа. 1992 онд нэрээ сольж, шинэ дүрмээр явагдах болсон премьер лигт “Ман.Юнайтед” хамгийн олон түрүүлсэн. Мөн “Улаан чөтгөрүүд” эхний дөрвөн байраас ухарч үзээгүй, хөлбөмбөгийн чадварлаг мэргэжилтэн Сэр А.Фергусон хоёр оронтой ялагдал нэг улиралд хүлээж байгаагүй юм. Харин энэ жил “Ман.Юнайтед” лигийн тэмцээнд 15 хожил, 5 тэнцээ, 10 хожигдолтой болж дараагийн улирлын “Аваргуудын лиг”-ийг өнжихөөс өөр сонголтгүй болов. 1992-1993 онд Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн мөн л нэрээ сольж шинэ системээр явагдаж ирсэн. “Аваргуудын лиг”-т “Ман.Юнайтед” 1997 оноос тасралтгүй оролцож ирсэн гайхамшигт цуврал нь ийнхүү тасарч байна. Өнгөрсөн шөнө “Ман.Сити”-“Ман.Юнайтед” гэсэн нэг хотын хоёр шилдэг баг тоглоход “Хотынхон” 3:0-ээр ялалт байгуулж том давуу талтай болсон. Учир нь тэмцээнийг тэргүүлж буй “Челси” 31 тоглолт хийж 69 оноотой бол “Ман.Сити” 29 тоглолтоос 66 оноо аваад байна. Үлдсэн хоёр тойргоос 6 оноо авахад л лигийг тэргүүлэх боломжтой аж. Бусад тоглолтын хувьд “Эвертон”-“Ньюкасл” 3:0, “Арсенал”-“Соунси Сити” 2:2-ээр тэнцжээ.

Э. Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.