Хүүхдүүдэд үйлчлэх үнэгүй автобус 29-ний өдөр хүртэл явна

Twitter Print
2018 оны 12-р сар 20-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

Удахгүй сурагчдын амралт эхэлнэ. Утаа униар ихтэй, хүйтэн энэ улиралд Монголын хандив тусламжийн холбоо ТББ-аас хүүхдүүдэд үнэгүй үйлчлэх автобус гарган, ажиллаж эхэлсэн сайхан мэдээ байна.

Тодруулбал, Зүүн салаа-Саппоро чиглэлд өнөөдрөөс эхлэн энэ сарын 29 хүртэл буюу хүүхдийн хичээл дуусах хүртэл өглөө 06.30 цагаас 20.00 цагийн хооронд тохилог автобус хүүхдүүдэд үнэгүй үйлчилж эхэлжээ. 

Нэг чиглэлд хоёр хоног явах ба одоогоор Зүүн салаа-Саппоро, Саппоро-Зүүн салаа чиглэлд нэг автобус явж байгаа аж. Ирэх долоо хоногт иргэдийн саналаар чиглэлээ дахиад өөрчлөх бөгөөд тэдний зүгээс Толгойт-Орбит, Баянзүрх дүүрэгт явж өгөөч гэсэн хүсэлтүүд ирсэн байна.

Монголын хандив тусламжийн холбоо ТББ-ын тэргүүн О.Анхмаа: “Бид хүүхдүүдэд шинэ жилийн нэг өдрийн идэж уух бэлэг бэлдэхийн оронд хүйтний улиралд хэд хоног ч болов дулаахан унаанд тухтай зорчиход тус нэмэр болохыг хүссэн юм. Автобус маань хүүхэд бүхэнд нээлттэй“  гэлээ. 

О.Анхмаа аюулгүй байдлыг хангах зорилгоор автобусанд өөрөө хүүхдүүдийг харгалзан явж байгаа бөгөөд насанд хүрэгчдийг суулгахгүй байх тал дээр анхаарч байгаа аж. Харин хүүхдээ дагуулаад явж байгаад хүмүүсийг суулгаж байгаа гэнэ. Уг автобус шугамын автобус явдагтай ижил буудал болгонд зогсож байгаа гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.