Судас ба элгийг хөгшрүүлэхгүй шидтэй хамгийн шилдэг тос

Twitter Print
2019 оны 02-р сар 19-нд 10:51 цагт
Мэдээний зураг,

Эрүүл урт наслаж буй хүмүүсийн хоолонд

Тосны гол үүрэг

Тос бол хүмүүсийн хувьд чухал шим тэжээлийн бодисын нэг юм. Яагаад гэвэл хүний тархины 60 хувь нь тос, 40 хувь нь уургийн бодис гэнэ. Тос дутагдвал тархины үйл ажилгаа буурч, зөнөх болон гутрах өвчний шалтгаан болдог байна. Үүнд та жаахан гайхаж буй байх.

Хүний биед тос ямар үүрэгтэй вэ?

-Тархийг зөв үйл ажилгаанд байлгана.

-Арьс болон эсийг бүрэн бүтэн байлгана.

-Биед энергийн эх сурвалж болно.

-Тос дутагдвал бие сулран, өвчлөмтгий болно.

Тосыг хэзээ хүртэх вэ?

Тосыг өглөө хүртвэл сайн гэнэ. Учир нь өдөржин биеэ хөдөлгөж байх үед өөх тос нь шатаж боловсорч байдаг тул өглөө хүртэх сайн юм.

Flaxseed oil буюу маалингын тос

Маалингын тосны шим тэжээл нь α Линолений хүчил байдаг. Энэ хүчил нь өөр ямар ч тосонд бараг байхгүй учир бусад тосноос ялгаатай юм. Зурагт харагдаж буй цэнхэр цэцэгийг үрийг халаахгүй шахаж гаргаж авдаг тос юм байна. 100 грамм маалингын тосд агуулагдах α Линоленийн хүчил нь 57 грамм байна.

α Линоленийн хүчилийн ач тус

-Тархины цус харвалтын эрсдэл бууруулна.
Америкийн Сан Франциско хотын эрүүл мэндийн төвд хийсэн судалгаагаар α Линолений хүчлийн хүртэх хэмжээг 0,06% нэмэгдүүлхэд , тархины цус харвалтын эрсдэл 28% буурсан гэсэн гайхамшигтай мэдээлэл байна.

-Судасыг залуужуулна.

α Линоленийн хүчилийн онцлог

-α Линоленийн хүчил нь бие дотор EPA, DHA д хувирч өөрчлөгдөнө.EPA, DHA нь судасны хатууралаас сэргийлэн, судасны хөгширүүлэхгүй. 

-α Линоленийн хүчил хүний биед үүсэж бий болохгүй, хоол тэжээлээр хүртэнэ.

Хир хэмжээгээр хүртэх вэ?

-Хоногт авах EPA, DHA нь яг 2 грамм

Хоол хүнсээр хүртвэл Санма загас талыг өдөр тутам тогтмол хүртэх хэмжээ бөгөөд өдөр бүр санма загас иднэ гэдэг бол боломгүй зүйл вм. Хагас санма загас гэдэг нь Flaxseed oil оор бол бол хоолны жижиг халбага хэмжээ ба энэ хэмжээний уг тосонд α Линоленийн хүчил яг 5 грамм байдаг.

Flaxseed oil буюу маалингын тосыг хэрэглэх үед анхаарах зүйлс

* Халуунд тэсвэр муутай тул 70 градуст исэлдэнэ. 

Хоолонд хийж хэрэглэх бол хоолоо буцалгаж байхад биш харин хоолоо аягалаад, аягалсан хоолондоо хийж идвэл болно.Хэрэв ногоо хуурхад уг тосыг хэрэглэхээр бол халуунд тэсвэргүй тул өөр бусад тос хэрэглэхийг санал болгож байна.

* Flaxseed oil буюу маалингын тос нь хоолоо хүртэхийн өмнөхөн хоолондоо хийж идвэл илүү шим тэжээлийн бодисоо хүртэж чадах юм.

Хамт хүртвэл судсанд сайн гэгдэх хүнс

Хясаа нь уг тостой хамт хүртвэл α Линоленийн хүчил нь биед EPA, DHA болон хувирч өөрчлөгдөхөд хясаан дахь цайр, магни, витамин В ийн группууд чухал шаардагатай ба ингэж хэрэглэснээр эдгээр бодис нь биед сайн шимэгддэг байна.

Элэг хөгширүүлэхгүй гэгдэх гүнжидийн тос

Гүнжидийн тосны шим тэжээл нь Sesame буюу гүнжидийн үр юм.

Гүнжидийн тосны ач тус

-Гүнжидийн үрийн тос нь элэгний үйл ажилгааг идэвхижүүлдэг.

Хүн нас ахих тутам элэг мөн хөгширч үйл ажилгаа нь суларч байдаг тул элэгний хөгширөлтийг удаашруулдаг хүнсэнд ногоо болон загасны витамин нь ач тустай ба эдгээр бодис нь ходоодонд шимэгдэн, элэгэнд хүрч чаддаггүй байна. Гэтэл гүнжидийн үрний тос нь ходоодонд задралгүйгээр элгэнд хүрч шим тэжээлээ өгч чаддагаараа онцлог юм. Ингэж Sesamin нь элэгний үйл ажилгааг идэвхижүүлдэг байна.

-Гүнжидийн тосыг хэрэглэснээр арьсан дахь цусны урсгал сайжирч, хөгширөлтөөс урьдчилан сэргийдэг аж.

Гүнжидийн үр болон гүнжидийн тос

Гүнжидийн үр нь хальстай тул тэр үрийг хичнээн идээд ч биед шимэгдэлгүйгээр гадагшилдаг тул идээгүйтэй адил юм. Харин гүнжидийн тосоос шим тэжээл нь биед шимэгддэг тул тосыг нь хүртсэн нь илүү гэж санал болгоно. 

Нэг цайны халбага гүнжидийн тосыг нэг кофены аяга хэртэй гүнжидийн үрээс шахаж гаргаж авдаг байна. Тэгэхээр нэг аяга кофены аяганд ойролцоогоор 5000 гүнжидийн үр байдаг байна.

Архины даруулганд гүнжидийн тос

Sesamin нь архинаас элэгний үйл ажилгааг хамгаалан, хордлого тайлах үйл ажилгаанд туслах учир архи хэрэглэх үедээ гүнждийн тостой салад зэргийг хэрэглэхийг санал болгож байна. Кимчинд гүнжидийн тос хутган идэх гэх мэт.

Хоногт хэрэглэх хэмжээ нь

Хоногт хүртэх хэмжээ нь цайны халбагаар 1 байна. Хэтрүүлж хэрэглэж болохгүй.

Flaxseed oil ийн дүгнэлт

• Flaxseed oil буюу маалингын тос нь α Линоленийн хүчилээр баялаг, судас хөгшрүүлэхгүй

• α Линолений хүчил нь хүний биед бий болохгүй тул хоол хүнсээр хүртэхээс өөр арга байхгүй

Flaxseed oil буюу маалингын тос нь халуунд тэсвэргүй тул халаахгүй 

• Flaxseed oil буюу маалингын тос нь хоногт хүртэх хэмжээ нь 1 цайны халбага

Гүнжидийн тосны дүгнэлт

• Гүнжидийн тосон дахь Sesamin нь элэгний үйл ажилгааг идэвхижүүлнэ.

• Арьсан дахь цусны урсгал сайжруулна.

• Sesamin нь гүнжидийн үр хүртсэнээс гүнждийн тос хэлбэрээр хүртвэл илүү болно.

• Архи уух үедээ гүнжидийн тосны салад зэрэг архины даруулга хэрэглэвэл шарталтаас сэргийлнэ.

• Гүнжидийн тосны хоногт хүртэх хэмжээ нь 1 цайны халбага

Дараагийн удаа Оливийн тос буюу чидун жимсний тосны тухай товч оруулна.

Япон хэлнээс орчуулсан: Лхагвадоржийн Энхтуяа

Анагаах ухааны доктор ( Ph.D), Inbound Japan Co,Ltd 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.