“Сперс”-ийн түүхэн амжилт 14-т хүрлээ

Twitter Print
2014 оны 03-р сар 25-нд 15:33 цагт
Мэдээний зураг,
Өнөөдөр NBA-ийн талбайд 10 тоглолт боллоо. Эдгээр тоглолтуудаас “Хьюстон Рокетс”-“Шарлотте Бобкетс” 100:89, “Фининкс Санс”-“Атланта Хаукс” 102:95, “Майами Хит”-“Портлэнд Блэзерс” 93:91, “Лос Анжелес Клипперс”-“Милуоки Бакс” 106:98, “Мемфис Гризлесс”-“Миннесота Тимбер Уолвез” 109:92, “Нью Орленс Пеликанс”-“Бруклин Нэтс” 109:104, “Оклахома Сити Тандер”-“Денвер Нагетсс” 117:96, “Детройт Пистонс”-“Юта Жазз” 114:94, “Чикаго Буллз”-“Индиана Пейзерс”-ыг 89:77-гоор тус тус хожив. Мөн улирлын эхнээс амжилттай тоглож буй “Сан Антонио Сперс”-ын түүхэн ялалтууд үргэлжилсээр байна. Тэд өнөөдөр талбай дээрээ “Филадельфия 76”-г 113:91-ээр хожсноор 14 дараалан ялалт байгууллаа. Харин өрсөлдөгч баг нь 25 дараалан ялагдал хүлээж улирлын анти рекорд тогтоосон юм. Багууд 69-71 тоглолт хийгээд байгаагаас өнөөдөр “Орлэндо Мэжик”, “Нью Орленс Пеликанс” плей-оффт өрсөлдөх эрхээ хасуулсан байна. “Шидтэнгүүд” сүүлийн 9 тоглолт дараалан хожигдож нийт 52 ялагдалтай болсон. Мөн залуухан бүрэлдэхүүнтэй “Пеликанс” 30 хожил, 40 хожигдолтой бүсийнхээ 12-р байранд явж байгаа учир үлдсэн бүх тоглолтонд ялалт байгуулаад ч плей-оффын эрх авахад хангалтгүй болжээ.

Э. Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.