Аялах гэж байгаа бол адармаатай зангаа гэртээ орхи...

Twitter Print
2019 оны 01-р сар 13-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Ажил, аялал, наймаа, зугаа цэнгэлийн ямар ч шугамаар бай, ийш тийшээ явах гэж байгаа хүмүүстээ хандаж хэлэх нь :

-Хэл мэдэхгүй, өмнө нь очиж байгаагүй газар бол хаана, ямар буудалд буух, яаж явах, хаагуур очихоо барагцаалаад ч болтугай төлөвлөөрэй. "Очиж байгаад учир нь олдоно", "Аа яахав болно биз" гэдэг бодлоо толгойноосоо ер авч хаяна уу, баярлалаа. 

-Жижиг сажиг юман дээр битгий "горой". Таньж мэдэхгүй газар төөрнө, хэл усаа ойлголцохгүй хүмүүс дунд янз янзын асуудал гарна. Ядаж хөтөч авчих, үгүй бол "хэмнэснээсээ" илүүгээр шатах магадлалтайг тооцоолно уу, баярлалаа 

-Дээрэнгүй, давилуун, ширэв татсан зангаа хүн болгонд гаргахгүй байна уу. Таны дарга байна уу, баян байна уу, супер мундаг байна уу гэдэг хэнд ч падгүй. Юухан хээхэн дээр хямсаганаж, ширэв татаж, загнаж зандардаг аархуу зангаа "гэртээ" үлдээчихвэл сайн байна, баярлалаа.

-Хүн болгон өөрт чинь өглөгтэй юм шиг хандахаа больж үзнэ үү. "Ачаанаас дамжил, тийшээ очоод энийг аваад ир" гэх мэт аар саар ажилд хүн амьтан зарна, туслахгүй бол гомдож, занаад, өсөрхөж гүйнэ. Хүмүүсийн цаг зав, нервийг барж байж "Баярлалаа" гээд хэлчихгүй нь таныг л муухай харагдуулахыг анхаарна уу, баярлалаа

-Усыг нь уувал, ёсыг нь дагаад аль... Баярлалаа.

Х.Инга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.