Люксенбургийн галт тэрэг, автобус, трамвай 2020 оноос үнэгүй болно

Twitter Print
2018 оны 12-р сар 13-нд 09:26 цагт
Мэдээний зураг,

Баруун Европын Люксенбург улс нийтийн тээврийн бүх үйлчилгээгээ үнэгүй болгосон дэлхийн анхны улс болох гэж байна. Тус улсын эвслийн засгийн газрын тэргүүн, ерөнхий сайдын албыг хоёр дахь удаагаа хашиж байгаа Хавьер Беттэлийн шийдвэрээр замын ачаалал болон агаарын бохирдлыг бууруулах үүднээс 2020 оноос эхлэн галт тэрэг, трамбай, автобуснууд бүх иргэнд үнэгүй үйлчлэхээр болжээ. 

Зөвхөн 2016 онд гэхэд Белги, Франц, Герман гурван улсын дунд орших ердөө 600,000 хүн амтай жижигхэн мөртлөө цэцэглэн хөгжиж буй энэ оронд 100 сая хүн нийтийн тээврээр зорчсон гэсэн тоо байна.  

Люксенбург хотод авто замын ачаалал, түгжрэл хамгийн тулгамдсан асуудал нь болдог бөгөөд хотод байнга оршин суудаг 110,000 хүн дээр нэмэгдээд ажиллаж, сурдаг 400,000 хүн ойролцоох бүсүүдээс болон хилийн чанадаас өдөр бүр орж гарч байдаг аж.

Люксенбургийн Вант улсад ажиллахаар өдөрт гадаадын 190,000 ажилчин, албан хаагч орж ирдэг бөгөөд тэдний тал нь Франц, нөгөө тал нь Герман болон Белги улсуудаас бүрдэж байна. 

2016 онд Люксенбург хотод нэг иргэн дунджаар 33 цагийг замын түгжрэлд өнгөрөөдөг гэсэн судалгаа гарсан байна. Иймд түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд тус улсын засгийн газраас нийтийн тээвэрт чиглэсэн бодлого гаргасан нь энэ ажээ.

Люксенбургийн Зам тээврийн яамны сайдын хэлснээр тус улс нийтийн тээврийн үйлчилгээндээ жилд 491 сая евро зарцуулдаг аж. 

Өнгөрөгч зун насанд хүрээгүй хүүхэд болон 20-оос доош насны залуусыг нийтийн тээврийн зардлаас бүрэн чөлөөлж бусад иргэдийн нийтийн тээврээр нэг удаа явах үнийг 2 евро болгож багасгасан байна. Харин 2020 оны эхнээс нийтийн тээврийн бүх үйлчилгээг үнэгүй болгох шийдвэр гаргажээ.

Харин 2013 оны 1-р сард Эстони улсын нийслэл Таллин хот Европын холбооны улсуудаас анх удаа нийтийн тээврийг үнэгүй болгосон хотоор тодорч байсан юм. Таллин хотын 420,000 иргэн ердөө хоёр еврогоор нийтийн тээврээр үнэгүй зорчих ногоон карт худалдаж аваад нийтийн тээврийн бүх хэрэгслээр үнэгүй зорчих болсон юм. Өмнө нь зөвхөн ахмад настангууд л нийтийн тээврээр үнэгүй зорчдог байжээ. 

Эх сурвалж: https://www.thejournal.ie/luxembourg-free-travel-4380954-Dec2018/

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхг