Дэлхийн цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнээс 53 медаль хүртлээ

Twitter Print
2018 оны 12-р сар 12-нд 10:42 цагт
Мэдээний зураг,

Олон улсын Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн Малайз улсын Куала Лумпур хотод энэ сарын 9-10-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Энэ тэмцээнд дэлхийн 40 орны 3000 хүүхэд өрсөлдсөн бөгөөд тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн "ТОЯА" академийн тэргүүн Т.Туяа ахлагчтай баг оролцсон юм.

Улаанбаатар, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дорноговь, Төв, Говь Алтай, Зүүн Хараа, Сүхбаатар  аймгуудаас  нийт 53 суралцагч, эцэг, эхчүүдийн төлөөлөл нийлсэн 85 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож манай тамирчид нийт 13 түвшинд 8 минутад 200 бодлого бодож өрсөлджээ.

Ийнхүү тамирчид 1 Гранд Чампион, 16 Чампион , 20 Алтан цом, 10 Мөнгөн 6 хүрэл цом хүртсэн өндөр амжилттайгаар өнөөдөр эх орондоо ирж байна. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.