ДБНХ-ны дасгалжуулагчдын лицензийн сургалт Эрдэнэтэд болно

Twitter Print
2018 оны 12-р сар 07-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо  UWW, Олон улсын Олимпийн хороо, Монголын Үндсэний олимпийн хороо, Монголын Чөлөөт бөхийн Холбооны хамтын ажиллагааны хүрээнд "Олимпийн эв нэгдэлийн хөтөлбөр" Улаанбөатар хотод 2018 оны 6-р сарын 29-ноос 7 сарын 05-ны хооронд болсон билээ.

Энэ хөтөлбөрийн хоёрдугаар шатны хүрээнд Дэлхийн чөлөөт бөхийн Нэгдсэн холбооны лицензийн сургалтыг Монголын Чөлөөт бөхийн Холбоо, Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн "Хангарьд" спортын ордондтой хамтран Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг агсны нэрэмжит өсвөр үеийн сургалтыг дараагийн буюу энэ сарын 10-12-ны хооронд Эрдэнэт хотод зохион байгуулахаар болжээ.

Тус сургалтыг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны сургагч багш А.Воронцов, Дэлхийн аварга Владимир Шацких нар удирдан явуулах бөгөөд оролцогчдод Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны дасгалжуулагчийн сертификат олгогдож, UWW-ийн бүх шатны тэмцээнүүдэд дасгалжуулагчаар оролцох эрхтэй болох онцгой ач холбогдолдтой ажээ.  

 

А.Алтанчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.