Монголын чөлөөтийн хоёр бөх Улан-Үдэд зодоглоно

Twitter Print
2018 оны 12-р сар 06-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Чөлөөт бөхийн Дэлхийн цомын мөнгөн медальт, Европын хошой аварга ОХУ-ын спортын мастер, дасгалжуулагч Олег Алексеевийн нэрэмжит “Абай гэсэр” тэмцээн энэ амралтын өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод болно. Манай улсаас 61 кг-ын жинд оюутны ДАШТ-ий хүрэл медальт, спортын мастер Дамжингийн Балжинням, 74 кг-д УАШТ-ий хүрэл медальт, спортын мастер Цэрмаагийн Чингэс гэсэн хоёр тамирчин оролцохоор Улаан-Үдэд очоод байна. Манай бөхчүүд хамгийн сүүлд 2016 онд тус тэмцээнд оролцсон бөгөөд спортын мастер Н.Амарсайхан мөнгө, ОУХМ Б.Анхбаяр, Н.Золбоо нар хүрэл медаль хүртэж байв.

А.Амарчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.