Пауэрлифтингийн Ази тивийн АШТ үргэлжилж байна

Twitter Print
2018 оны 12-р сар 06-нд 15:08 цагт
Мэдээний зураг,

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос Монгол Улсад анхдагч тодотголтой томоохон тэмцээн уралдааныг ээлж дарааллан зохион байгуулсаар байна. Өнгөрөгч 10-р сарын эхээр Улаанбаатар хотод мастеруудын ДАШТ-ийг Монгол Улсад анх удаа хүлээн авч амжилттай зохион байгуулсан. Тэгвэл пауэрлифтингийн Ази тивийн АШТ-ийг мөн анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Пауэрлифтинг буюу хүчний 3 төрөлтийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын Ази тивийн АШТ өнөөдөр хөшгөө нээж байна. Пауэрлифтингийн Ази тивийн АШТ-д 18 орны 400 орчим тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас 30 гаруй жинд нийт 78 тамирчин хүч бяраа сорьж байгаа юм. Пауэрлифтингийн хүчний 3 төрөлт гэдэг нь таталт, суулт, шахалт гэсэн төрлөөр тамирчид өрсөлдөж медалийн эзэд тодорно. Тэмцээний эхний өдөр буюу 12-р сарын 05-ны өдөр эмэгтэйчүүдийн 43-47 кг бүх насны ангилалд, эрэгтэй тамирчид 63-69, эмэгтэй тамирчид 52-57 кг-ийн жинд хүч бяраа сорин медалийн эзэд тодорсон. МПНХ-ны тогтмол үйл ажиллагааны үр дүнд пауэрлифтингийн хүчний 3 төрөлтийн энэ спортод эзлэх тамирчдын тоо өсөн нэмэгдэж томоохон тэмцээн уралдааныг зохион байгуулж чадаж байна. Иймээс ч пауэрлифтингийн спортоор Монголын баг тамирчид сүүлийн 3 жилд огцом өндөр амжилтыг гаргаж байгаа явдал юм. Тэмцээн энэ сарын 8-ны өдөр өндөрлөнө.

А.Алтанчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.