“Бүгдээрээ тарцгаая” гээд байхад л хэрэлдээд суудаг Монголын улстөрчид өө гэж...

Twitter Print
2018 оны 12-р сар 06-нд 16:24 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг өнгөрөөн эхэлж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн байдаг. Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүд дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан баахан асуулт асуусан бөгөөд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хариулт өгөхгүй л яваад байсан. Бодвол өөрийг нь онилоогүй байсан болов уу даа. Тэр ч утгаараа болж УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар оролцоогүй учраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх боломжгүй нөхцөл үүсч, тэрүүхэн хавьдаа л хэрэг зарга үүсгээд байх шиг байсан.   

За даа өнөөдөр УИХ-ын дунд үүсчихээд байгаа энэ их үл ойлголцол, эсрэг тэсрэгийн тэмцэлтэй холбогдон их л олон гишүүн үг хэлж, үзэл бодлоо хамгаалах шиг л болсон. Тухайлбал УИХ-ын чуулганд үүсээд байгаа нөхцөл байдалтай      УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Баасанхүү, М.Билэгт, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Ц.Нямдорж, Ж.Мөнхбат нар байр сууриа илэрхийлж, баахан л хашхирах шиг болно лээ.

УИХ-ын  тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулиудын хүрээнд УИХ өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг болохыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэмдэглэж суусан. Засгийн газрын өнөөдрийн байр суурь нь Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж байна гээд “УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрыг томилж, чөлөөлдөг, хариуцлага тооцдог хуультай. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхтэй. Аливаа асуудлыг Үндсэн хуулийнхаа хүрээнд шийдвэрлээд явах нь зүйтэй. Тиймээс УИХ-аас Засгийн газарт, Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр хаяглагдсан шаардлага хүргүүлж байна” гэсэн. Л.Энх-Амгалан гишүүний уг горимын саналын дагуу санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувь нь дэмжсэнээр тэрээр ямартаа ч “Уснаас хуурай гарсан” юм.

Дараа нь сүүлийн үед их л хэлэмгий, доломгой болцорсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн үйлдлээс үүдэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц хангалтгүй байдаг. Засгийн газраас өргөн мэдүүлж, хэлэлцүүлж буй төслөө тайлбарлахгүй, хариулж ч чадахгүй л байгаа. Ийм учраас үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх үүднээс өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хойшлуулах горимын санал гаргаж байна” гэсэн юм даг. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь нь Д.Оюунхорол гишүүний дээрх горимын саналыг дэмжсэн байсан. Иймд УИХ-ын чуулганы өнөөдрийн буюу 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг  хойшлуулж, маргааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэснээр Монголын улстөрчид сая нэг юм гэрийнхээ зүг гэлдрүүлсэн юм даг.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.87.145.73) 2018-12-10 00:33
      • 0
      • 0

      75.86.79.22 Ekh ornoo gesen zurkh setgeltei khunToriin ajul khiideg Khurelsukh said erdemtei bolovsroltoi, zorugtoi, tolovshson, shudarga tsergiin sakhilga, deg juramig ondor ezemshsen khun gedgiig ard olnooroo medne. Mongol tord sain uilsiig khiij ard tumenee khotoloor ni jargaaj chadakh khun bol ene khun mon. Bukh Mongolooroo shudarga khun bukhen bid tuuniig demjine. 2018-12-05 0

      Хариулах

    • M.Enkhbold ogtsor

      (75.86.79.22) 2018-12-07 17:38
      • 0
      • 0

      Энхболд оо, та ажлаа өгчих өө. Таныг суудлаасаа буувал таны үгээр хөдөлдөг АТГ-т салхи савир орж шинэчлэгдэх гээд байна. АТГ шинэчлэгдэж гэмээ нь Эрдэнэтийн 49 хувь, Тавантолгойн нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг, Чингис, Самурай бондтой холбоотой асуудлууд, АСЕМ-аар далимдуулж улсын өчнөөн тэрбум төгрөгийг зохион байгуулалттайгаар завшсан хэрэг, экс Ерөнхий сайдуудын РиоТинтогоос авлига авч тэдэнд таатай шийдвэр гаргасан байж болох олон том хэргүүд шийдэгдэх гээд байна. Таныг төрийн бөглөөс болж МАНАН бүлэглэлээ хаацайлж хамгаалаад байгаа учир тэдэнтэй холбоотой энэ хэргүүд шийдэгдэхгүй байна. Сүр дуулиан болгож зарим нэг жижиг хэргүүдийг шийдсэн мэт болгож харагдуулдаг ч прокурор, шүүх дээр очоод гацаж байна. Үнэхээр АТГ шударга л байсан бол хэрэг зориуд дардаг гацаадаг хууль бусаар хэрэгсэхгүй болгодог шүүхч, прокурор нарбг хүртэл авлига албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгах эрх нь байдаг. АТГ харамсалтай нь хөдөлж өгөхгүй байгааг таньтай холбож байна.

      Хариулах

    • Ме

      (103.212.116.91) 2018-12-07 08:07
      • 0
      • 0

      УИХ гишүүдийн мэдлэг, боловсрол гэж хэрэг алга. Дээр нв хулгайч сэтгэхүйтэй. Улс төрч хүн бол хувийн амьдралаа дээшлүүлэх гэж биш зольж чадах зоригтой бж л ард иргэдийнхээ төлөө ажиллаж чадна.

      Хариулах