Б.Баярмаа: Манай банк шинэ салбараа Шангрилад дөнгөж нээгээд байгаа...

Twitter Print
2018 оны 12-р сар 06-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаатай уулзаж ярилцлаа. Түүнийг төрийн ордонд банк санхүүгийнхээ ажлаар явж байхад нь ийнхүү уулзаж ярилцсан юм.

-Та чинь ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээгийн орлогч уу, хэнийх нь орлогч юм бол. Энэ асуултаар ярилцлагаа эхлэх үү?

-Би банкныхаа Ерөнхийлөгч Б.Мэдрээгийн бус харин Гүйцэтгэх захирал О.Орхоны орлогчоор ажилладаг.

-Танай банк өчигдөрхөн шинэхэн салбараа Шангрилад нээж байх шиг байсан л даа?

-Тийм ээ. Улаанбаатарын ууган банк болох ХХБ-ны хамт зүгээс шинэ оны босгон дээр шинэхэн тохилог салбараа Шангрила төвд нээснээр манай үйлчлүүлэгчид сэтгэл ханамж өндөртэй байгаа нь мэдрэгдсэн. Товчхондоо өнөөдрөөс эхлээх манай байнгын харилцагч, үйлчлүүлэгчид Улаанбаатарын төвд сүндэрлэх энэхүү Шангрила салбараар мөн ч сэтгэл ханамжтай, дараа дахин үйлчлүүлэх сэтгэл тээн гараасай гэж хүсч байна.

-Ер нь Монголдоо хамгийн том банкны нэг болчихоод байгаа ХХБ-ны хамт олны зүгээс харилцагч, үйлчлүүлэгч нараа байнга хүндэтгэж, урамшуулсан үйлчилгээ явуулдаг нь ч энэ удаа давтагдаж байх шиг байна. Ингэхэд ХХБ-ны хамт олон Шангрила төвд шинэ салбараа нээснээр, хотынхоо төвд дэлхийн жишигт нийцсэн соёлтой, тухлаг үйлчилгээ, бас зарим урамшууллыг ч олгоно гэсэн. Тэр талаараа сонирхуулахгүй юу?

-За тийм ээ. Манай хамт олны зүгээс энэ 2018 онд л гэхэд дэлхийн жишигт ойртсон таван ч шинэ үйлчилгээний төвөө Улаанбаатар хотод нээсэн байгаагийн хамгийн сүүлчийнх нь энэхүү Шангрила төвд байгуулагдсан салбар минь байгаа юм.

Хамгийн сүүлд нээгдсэн Шангрилагийн энэхүү салбарт маань оффис, болон банкны томоохон салбар нээгдэж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Энд нэг зүйл онцлоход ХХБ-ны хамт олон энэ жил байгуулагдсанынхаа 28 жилийг ажил хөдөлмөр, банк санхүүгийн ихээхэн одтой, амжилттай угтаж байгааг хэлэхэд таатай байна. Тэгээд ч банкныхаа 28 жилийн өмнөхөн Улаанбаатарт 6 дахь шинэ салбараа нээсэн нь энэхүү Шангрилагийн маань оффис, банкны цогцолбор байгаа юм. Харин урьд нь нээгдсэн манай 5 салбарт маань банкны бүх төрлийн үйлчилгээ, зээлийн бага хүүг үйлчлүүлэгчиддээ өргөн мэдүүлж ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлж байна.

-Би нэг зүйлээс уншиж байсан л даа. Юу гэвэл ХХБ нь Монгол Улсын Гадаад гүйлгээ, орлогын 85 хувийг ганцаараа үүрч, хөнгөлж байгаа маш том банк гэж байсан л даа. Тэр ер нь аль хэр үнэнд ойр мэдээлэл бол?

-Үнэн байлгүй яах вэ. Монгол Улсын Гадаад гүйлгээ, ам доллар хөдөлгөлтийн 85 хувийг манай ХХБ л дангаараа хийж гүйцэтгэж байдаг юм шүү дээ. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын бүх л худалдаа эргэлтийн 57 хувийг нь дангаараа хийж гүйцэтгэж байдаг, аргагүй л том банк шүү. Ер нь л улсынхаа худалдаа эргэлт, гадаад худалдаан дээр хамгийн өргөн хүрээтэй, бүх талыг хамран ажиллаж байгаа банк л даа. Аль ч талаараа Монголынхоо хүн амыг бүх талын өргөн хүрээгээр хамарч байдгийн бас нэгэн тодорхой жишээг сая хоёр гуравхан хоногийн бий болгосон. Энэ нь ямар төрлийн үйлчилгээ, харилцаа юм бэ гэвэл “Бие биенээсээ” гэдэг банкны бүх л үйлчлүүлэгч нараа хамрахыг хүссэн үйлчилгээ юм.

Ялангуяа энэ үйлчилгээ маань манай залуучуудад тохирсон буюу, интернеттэй холбогдсон үйлчилгээ гэж ойлгож болно. Манай үйлчлүүлэгчид банкны салбарт дугаарлан зогсож, цаг заваа үр ашиггүй үрэхээс ихээхэн болгоомжилдог л доо. Тэгэхээр одоо манай сүүлд нээгдсэн салбарууд үйлчлүүлэгч нэг бүртэйгээ тулж ажиллан, цаг завыг нь үр ашиггүй үрэхээс энэ мэтээр урьдчилан сэргийлэн ажиллаж байгааг хэлэхийг хүсч байна.

-Танай банкны хамт олон банкны төв салбартаа “Маамуу” хүүхдийн хадгаламжийн бяцхан харилцагчдад зориулсан хүүхдийн тоглоомын булан байгуулсан гэсэн.   Тэгээд ч тэр ажлаа өнгөрсөн 10 дугаар сарын 31-нд тохиосон Дэлхийн хуримтлалын өдрийг  угтаж зохион байгуулсан гэж байсан. Мэдээж  цаашдаа ч банкныхаа зарим салбаруудад Маамуу хүүхдийн хадгаламжийн буланг тохижуулах төлөвлөгөөтэй байгаа гэж дуулдсан. Тэрхүү ажил чинь ямархуу түвшинд явж байна?

-За өөрт чинь их баярлалаа. Бид 28 жилийн турш ямагт Үндэсний, дотоодын баялаг бүтээгчдээ дэмжиж, хамтран ажилласаар ирснийг хэлэх ёстой. Манай банк “Монгол Контент” компанитай энэ онд хамтын ажиллагаа эхлүүлснээр “Маамуу” хүүхдийн хадгаламжаа зах зээлд нэвтрүүлж, хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2018 оны 6-р сарын 1-ний өдөр төрсөн бүх хүүхдэд 20 мянган төгрөгийн үлдэгдэлтэй Маамуу хадгаламжаа үнэгүй нээлгэх урамшууллыг гурван сарын турш үргэлжлүүлсэн байдаг. Харин “Монгол Контент” компанитай хамтарснаас хойш буюу өнгөрсөн зургадугаар сараас хойш бид хэд хэдэн томоохон ажлуудыг хийгээд байгаа. Тухайлбал зөвхөн Улаанбаатар хот төдийгүй Дархан, Эрдэнэт хотуудад хүүхдийн хадгаламж эзэмшигч бяцхан харилцагчдаа баярлуулан “Маамуутай хүүхдийн баяр” тэмдэглэсэн.

-Сайхан ажил их л өрнүүлж байгаа юм байна. Ер нь ингэхэд “Маамуу” хүүхдийн хадгаламжийн гол онцлог нь юунд байдаг бол?

-Манай банк анх 2005 онд Монгол хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн нь эх орондоо л анхны ийм төрлийн үйлчилгээ болсон болов уу. Энэ хугацаанд хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүнийг улам хөгжүүлэн харилцагчдад олгож болох бүх давуу тал, боломж нөхцөлүүдийг нээж өгсөн гэдгээрээ “Маамуу” хүүхдийн хадгаламж харилцагчдынхаа талархлыг өнгөрсөн хугацааанд нэгэнт хүлээсэн бүтээгдэхүүн болж чадсан шүү. Энд үйлчлүүлэгчиддээ ямар ямар санал тавьдаг вэ гэвэл

1.“Маамуу” хадгаламжийн дэвтрийг үнэгүй олгодог,

2.Тогтмол шилжүүлэх үйлчилгээ үнэгүй,

3.Жил бүр банкин дээр биечлэн ирэх шаардлагагүйгээр сунгуулаад байх боломжтой ийм ийм давуу талтай болохоор манай үйлчлүүлэгчид их халуун дотноор хүлээж авдгаас гадна банкны салбарт ирж тоглосон хүүхдүүд тун хөөрхөн нүүрмэг гарцгааж байгаа нь харагддаг л даа. Ингэхэд бид бүхэн чинь энэ өргөн дэлгэр, саруул сайхан нутагтаа гурван сая 200-н мялгуухнаа л амьдарч байгаа болохоор Монгол хүүхэд бүр бидний л үргэлжлэл, эх орон газар шороогоо авч явах ирээдүйн иргэд, эзэд нь шүү дээ.

-Одоо танай харилцагчид заавал банкны салбарт дугаарлан зогсож, цаг заваа үрэх шаардлагагүй болсон гэв уу?

-Тийм ээ. Онлайнаар хадгаламж нээлгэх, банкны бүх төрлийн тодорхойлолт хийлгэж, гадаад гуйвуулга, банк хоорондын шилжүүлэг хийх гээд банкны бүх л төрлийн үйлчилгээг ухаалаг утсаа ашиглан хүртэх, ашиглах боломжтой болсон шүү. Ер нь одоо үед хүн бүр цаг завийг хэмнэх, үр ашиггүй нэг ч үйлдэл хийхээс төвөгшөөдөн болчихсон л доо. Тэгэхээр гар утсаа сайн ашиглаж сурсан хүн болгон гэртээ байж байгаа д манай банкны бүх л үйлчилгээг хүртэх бүх боломжтоор хангагдсан гэдгийг эцэст нь хэлчихье.

-За баярлалаа. Та бас нэг жаахан ажилтай яарч яваа бололтой?

-Тийм ээ. Би энд хэдэн хүнтэй уулзах гээд, нэлээн яаралтай ажилтай явж байгаа юм л даа. Өөрт чинь ч гэсэн боломжоороо манай үйлчлүүлэгч нарын сонирхохоор сайхан яриа дэлгэсэнд гялайлаа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.143.142) 2018-12-06 19:45
      • 0
      • 0

      "Хамгийн сүүлийн" гэдэг нь үгийн буруу сонголт байна. Дахиж салбар байгуулахгүй юм шиг ойлгогдож байна.

      Хариулах