УИХ-д Бүлэггүй болсон АН хойшид хэрхэх бол...

Twitter Print
2018 оны 12-р сар 06-нд 13:54 цагт
Мэдээний зураг,

Энэ долоо хоногийн эхээр Монголын улстөр бас л амаргүй олон даваа давж байгааг ард иргэд сайтар харж, үнэлэлт дүгнэлтээ өгцгөөж байгаа билээ.

Долоо хоногийн хамгийн эхний даваа гарагт төрийн ордонд АН-ын дарга С.Эрдэнэ, ЕНБД Ц.Туваан, УИА дахь АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар сүүлийн үед Монголын улстөрд чогшин шатаж  байгаа сүрхий чангахан мэдээлэл дамжуулсан билээ.

Тэгвэл тэдний мэдээллээс ердөө 5 хан шөнийн дараа УИХ-дахь АН-ын Бүлгийн гишүүн Л.Болд ч бас төрийн ордонг дуугаараа хадааж, “Би ер нь АН-ын Бүлгээс тун удахгүй гарахаар болоод байна” хэмээн мэдэгдсэн нь хамгийн сүүлд Монголын улстөрд гарсан их түймрийн нэгээхэн хэсэг нь болж байна. Гэхдээ энэ удаа Л.Болдын өнөөдрийн мэдээллийг түр хойш нь тавиад энэ долоо хоногийн эхээр дэгдсэн улстөрийн ужиг шаталтыг данилцуулахаар болоод байгаа юм.

Тухайлбал өнгөрсөн даваа гарагийн 11:30 цагт төрийн ордны нэг талыг эзэгнэн байдаг Монголын өнөөдрийн улстөрийн бас л нэг гол тоглогч болох АН-ынхан хоорондоо тэмцэлдэж эхэлсэнээ тайлбарлаж, УИХ дахь АН-ын Бүлгийн зүгээс мэдээлэл хийсэн нь Монголчуудын дунд багагүй шуугиан дэгдээсэн билээ.

Тухайлбал УИХ дахь сөрөг хүчин, 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаар Монголчуудтай ойр дотно танилцаж, амьдрал ахуйд нь сайн, муугаар бас л  дорвитой нөлөөлсөөр ирсэн АН-ын Үндсэн дүрмийн хороо тэр өглөө нь хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахын эсрэг санал өгсөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарыгаа АН-ынхаа Үндсэн дүрмийн эсрэг “Бослого гаргасан” гэж  тэднийхээ  нэгийг нь УИХ дахь Бүлгээсээ албан ёсоор хөөж байгаагаа зарласан билээ.

Энэхүү жигтэй мэдээллийг АН-ын дарга С.Эрдэнэ хийсний дараа АН-ын ЕНБД Ц.Туваан намынх нь Үндсэн зөвлөлийн хороо хуралдаж дээрх гурван гишүүндээ ямархуу хариуцлага хүлээлгэж байгаа талаараа зарлан тунхагласан нь чухамдаа өнөөдрийн Монголын улстөрийн бас л нэгэн гайхаж хачирхмаар үйл явдал болсон юм.

УИХ дахь АН-ын дарга С.Эрдэнэ “Аливаа улстөрийн нам өөрийн гэсэн дүрэм журамтай байдаг. Түүн шиг улс орон болгонуут ч гэсэн нарийн хууль, дүрэмтэй байдаг. Энэ л хүрээнд АН өнөөдөр Үндсэн хорооныхоо хурлыг хийж зохих шийдвэрийг гаргалаа, Учир нь Үндсэн дүрмээ баталж, Дээд шүүхэд бүртгүүлээд улстөрийн үйл ажиллагаа явуулж байгаа намынхаа дүрэм журмыг ёс зүйгүй зөрчсөн гурван гишүүндээ хариуцлага хүлээлгэсэн чухал шийдвэр гаргасан байгаа.

Тэгээд ч АН-ын Үндсэн дүрэм журманд заасан зүйлүүдийг  манай намын гишүүд бүгд л ёсчлон биелүүлэх, дагаж мөрдөх үүрэгтэй. Ер нь ч энэ Үндсэн дүрмэнд заагдсан бүх л зүйл заалтуудыг АН-ын бүх л гишүүн хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ Үндсэн дүрмийн заал зүйлтүүгийг хүлээн зөвшөөрч, АН-ын үйл хэргийг чирхэгчлэн дагаж, биелүүлэх үүрэг хүлээсэн гишүүд л АН-ын байж үйл хэргийг нь нэр төртэй үргэлжлүүлэх учиртай.

Өнөөдрийн хувьд АН-ын дээр заагдсан үүрэг хариуцлагуудыг ширхэгчлэн биелүүлэх дүрэм журмаа зөрчсөн нэр бүхий гурван этгээдэд Үндсэн хорооныхоо хурлаар хатуу хариуцлага тооцсон байгаа. Дээрх гурван этгээдэд АН-ын Үндсэн дүрмийн зүйл заалтын л дагуу гарцаагүй хариуцлага тооцох шаадлагатай байсныг л бид бүхэн хурлаараа ягштал биелүүлэн ажилласан байгаа.

Ингээд АН-ын Үндсэн хорооны хурлаар ямар гурван этгээдэд, хариуцлага тооцсон гэдгийг намын Ерөнхий нарийн Бичгийн дарга Ц.Туваан танилцуулах болно оо” гэснээр АН-ын дарга С.Эрдэнэ үгээ дуусгасан юм.

Харин түүний дараа микропонд ойртсон Ц.Туваан дарга “Өнөө өглөө АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байгаа. Та бүхэн мэдэж байгаа бол үүний өмнө АН-ын Улстөрийн зөвлөл хуралдаж, УИХ дахь АН-ын Бүлэгт Засгийн газарт хариуцлага тооцох тухай чиглэлийг хүргүүлсэн л дээ.

За ингээд өнөөдөр өглөө хуралдсан УИХ дахь АН-ын Бүлгийн Үндсэн хорооны хурлаас АН-ын Бүлгийн Үндсэн хорооны тогтоол 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр дугаар 11 Дүгнэлт гаргах тухай гэсэн дараах дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлтэд АН-ын Үндсэн дүрмийн 5-ын 21-17, 5-ын 21-19, 3-р зүйлийн 5-4, 3-ын С-ын 3-4. 6-р зүйлийн 2-4. 6-р зүйлийн 6-2 заасан зүйлүүдийг тус тус үндэслэн тогтоох нь : АН-ын Үндсэний бодлогын харъяаны гишүүн Ж.Батзанданг АН-ын Үндэсний  дүрмийн 3-р зүйлийн 3-ын 9-1-15, 3-р зүйлийн 3-ын 9-1-18-р заалтуудыг зарчсөн болохыг тогтоосугай. Дарга, Нарийн бичгийн дарга, гишүүд  гэсэн ийм нэгэн тогтоол байна.

Дараагийнх нь  АН-ын Үндэсний дүрмийн хорооны тогтоол: дугаар 10 дүгнэлт гаргах тухай.За тогтоолтын заалтуудад нь адилхан. АН-ын Үндсэний  бодлогын хорооны гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг  АН-ын Үндсэн дүрмийн 3-р бүлгийн 3-9 -1 -18 дахь заалтыг зөрчсөн гэдгийг тогтоосугай. Дарга нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн ийм хоёр шийдвэрийг хурлаас гаргалаа. Дээрх тогтоолын төслийг АН-ын дарга С.Эрдэнэд гардуулсаныг мэдэгдэж байна” гэснээр АН-ын хоёр даргын эхний мэдээлэл дууссан юм.

Түүний дараа АН-ын Үндсэний зөвлөлийн хорооны хурлыг үндэслэн С.Эрдэнэ дарга тушаалаа гаргасанаа танилцуулсан юм. Тэрхүү тушаалд “АН-ын даргын тушаал. 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр. Сахилга шийтгэл ногдуулах тухай. АН-ын Үндсэн дурмийн 3-р бүлгийн 3-1-18, 3-р 3-3-5. 5-р бүлгийн 5-17-1, 5-19. Үндсэн дүрмийн хорооны 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлт гаргах тухай 10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн тушаах нь:

-1. Жижиг дунд үйлдэрлэлийг дэмжих сангаас олон арван тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийг авч Засгийн газрын гишүүдийг огцруулах саналыг удаа дараа татгалзсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд улстөрийн хариуцлага хүлээлгэх гэсэн АН-ын Улстөрийн зөвлөл, УИХ дахь АН-ын Бүлгийн шийдвэрийг зөрчиж, Засгийн газрын тусгай сангаас олон арван тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл авсан Засгийн газрын гишүүдийг дэмжсэн санал гаргасан Д.Муратад АН-ын дахин сонгогдох эрхийг нь дөрвөн жилээр хасч, сахилгын шийтгэл оногдуулсугай.

-2. Энэ шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг АН-ын ЕНБД Ц.Туваанд даалгасугай.

За хоёр дахь тушаал нь мөн л утга нэг байгаа. Сахилгын тодорхой зөрчил гаргасан АН-ын гишүүн Л.Болдод дахин өрсөлдөх эрхийг нь дөрвөн жилээр хассугай гэсэн байгаа.

-2. Энэ шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг АН-ын ЕНБД Ц.Туваанд даалгасугай.

Дараагийн шийтгэл нь мөн л сахилгын шийтгэл оногдуулах тухай байгаа. Түүнд АН-ын Үндсэн дүрмийн 3-р бүлгийн 3-9.15, 3-р бүлгийн 3-9-18, 5-р бүлгийн 5-17-1, 5-р бүлгийн 5-17-19 дэх заалт Үндсэн дүрмийн хорооны 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлт гаргах тухай 11-р тогтоолыг үндэслэн тушаах нь:

-1. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олон арван тэрбум төгрөгийн нэн хөнгөлөттэй зээлийг авч завшсан Засгийн газрын гишүүдийг УИХ-д оруулахыг удаа дараа шаардсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд АН-ын Улстөрийн зөвлөлөөс болон УИХ дахь Бүлгийн зүгээс удаа дараа шаардлага тавьсан ч огтхон ч зөвшөөрөхгүй өнөөдрийг хүргэсэн билээ. Гэтэл өөрийнхөө намын шийдвэрийг үл хэрэгсэн МАН-ынханхай ихэд дотночилон хандсаар өнөөдрийг хүрсэн УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын хасч тооцсугай.  Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг АН-ын ЕНБД Ц.Туваанд хариуцуулсугай.

Дараа нь сэтгүүлчид та бүхний сонирхсон асуултад хариулт өгөхөд бэлэн байна” гэснээр УИХ дахь АН-ын хоёр даргын мэдээлэл дууссан билээ.

Гэтэл тун удалгүй өөрийн нөхөр Ж.Батзандантай хаяа нийлүүлэн УИХ дахь АН-ын Бүлгийн гишүүнээс гарах санаатай байгаагаа Л.Болд гишүүн мэдэгдэж, түүнийгээ ч удахгүй хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. Ямартай ч өнөөдрийн Монголын улстөр, түүний ирээдүй тун ч бүрхэг, тодорхойгүй болж эхэллээ. Учир нь 9 гишүүнтэй байсан АН-ын бүлэг ямар ч гэсэн гурван гишүүнээс тууж явуулснаар УИХ дахь улстөрийн намуудын байрлал, хаанаас ямар санаа сэдэл гарч, амьдралд хэрэгжүүлж эхлэхгүй нь тодорхой болсон юм. Тэрээр цааш нь

"Өнгөрсөн Баасан гаригт Монгол Улсад эрх чөлөөний  хувьсгал болсон. Засгийн газрыг огцруулах асуудал МАНАН-гийн тогтолцооны дотоод хагарал, бүлэглэлийн дотоод тэмцэл. Үүнд АН ямар ч хамаагүй. Би тэдний шийдвэрийг хараад гутарч байна. АН ардчилсан биш коммунист нам болжээ. Энэ нам Монгол Улсыг тонож байгаа МАНАН-гийн халаасны нам болсон гутамшгийг би харлаа. Бид хоёр ард түмнийхээ төлөө саналаа өгсөн. АН бүлэгтэйгээ үлдэхийн тулд Ж.Батзанданг хөөж, намайг үлдээж доромжиллоо. Би АН-ын бүлгээс гарна гэдгээ мэдэгдэх л болно.Үүнийхээ дараа би намаа шинэчлэх хөдөлгөөнд гар бие оролцох болно” гэсэн юм.

Нөгөө талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газартай бараг л далд хөнжилд дайн зарлачихаад “Нэг бол байдал намжихыг харъя. Үгүй бол ерөөсөө энэ УИХ-ыг тараацгаая” хэмээн мөчөөрхөгсөд эрх баригч МАН-ын Бүлгийнхэнд тун ч олширч байгаа. Ерөөсөө л эвээ олдоггүй, учир хужраа тунгаадаггүй өнөөдрийн улстөр Монголчуудын амьдралд өчүүхэн ч тус нэмэр болохгүй өнөөдрийг хүрсэн бол хойшдоо бүр хачиртай байдалд ийнхүү шилжицгээлээ.

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганыг харж байхад л эрх баригч МАН-ын Бүлгийнхэн ч тун тохигүй, болж л өгвөл хоорондоо хэрүүл тэмцэлтэй нь байгаа нь л   харагдана лээ. Одоо энэ УИХ-ын танхимд суух зөвшөөрөгсдсөн хугацаа нь ганц жил гаруйхны дараа дуусчих гээд байхад л ийнхүү талын нэг тарж хэвтсэн өнөөдрийн Монголын улстөрийг ер нь яалтай билээ. Ер нь ингэхэд дөрвөн жил эргээд л Монголчуудын толгой дээр гарч хэвтчихээд, мөнгө төгрөг, уул уурхай, аль эрдэнэс гээд ямар нэгэн аргаар хулгайлах, өөрсдийнхөө амьдралыг л дээд зэргээр хангаж явдаг улстөрч нэртэй баахан юмнууд дөрвөн жил болоод л төр засгийн толгойд гараад байдаг өнөөдрийн тогтолцооны эцсийн үр дүн гэгч нь чухам юу гээчсэн бол доо...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.