Хятадын худалдааны эргэлт өмнөх оныхоос давжээ

Twitter Print
2018 оны 12-р сар 05-нд 18:21 цагт
Мэдээний зураг,

Хятадын энэ оны эхнээс 11-р сарын дунд үе хүртэлх хугацааны импорт, экспортын хэмжээ түрүү оны худалдааны нийт эргэлтээс хэдийнэ давжээ. Тус улсын Гаалийн ерөнхий газраас гаргасан дүн мэдээнд тэмдэглэснээр энэ оны эхний 11 сарын худалдааны нийт эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 хувиар илүү байна.

Харин гадаад худалдааны эргэлтийн нийт хэмжээ нь 2017 онд 27.79 их наяд юань буюу бараг дөрвөн их наяд ам.доллар байсан нь 2016 оныхоос 14.2 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.

Энэ жилийн хувьд Хятадын гадаад худалдааны нийт эргэлт оны эхний 10 сарын байдлаар 25.05 их наяд юаньд хүрээд буй нь өнгөрөгч 2017 оны мөн үеийнхээс 11.3 хувиар өссөн үзүүлэлт аж.

Эх сурвалж: CCTV.com

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.