“Шилдэг судлаач 2018” биеийн тамир, спортын салбарын эрдэм шинжилгээний бага хурал болов

Twitter Print
2018 оны 12-р сар 05-нд 17:50 цагт
Мэдээний зураг,

Биеийн тамир спортын газраас Шилдэг судлаач 2018 эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Биеийн тамир спортын салбарын судлаач, эрдэмтэн, доктор мэргэжилтэн төлөөлөгч нар “Шилдэг судлаач 2018” сэдвийн доор хуран чууллаа. “Шилдэг судлаач 2018” эрдэм шинжилгээний бага хурлыг БТГС-аас 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Спортыг шинжлэх ухаантай хослуулан хөгжүүлэхийн тулд судалгаа хийх шаардлагатай. Энэ нь ч олон улсын жишигтэй хөл нийлүүлэн алхахын тулд судалгаа шинжилгээ хийж, түүн дээрээ тулгуурлан спортыг цаашид өндөр түвшинд хөгжүүлэх шаардлага зүй ёсоор гарч ирж байна гэж үйл ажиллагааг зохион байгуулагчид онцолж байлаа. 2 дахь жилдээ БТСГ-аас зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд 2018 онд 41 судалгаа шинжилгээний бүтээл ирүүлснээс 28-ыг нь сонгон авч хурлаар хэлэлцсэн байна.

Тэгвэл өнгөрсөн 2017 онд энэ арга хэмжээнд нийт 19 судалгааны бүтээлийг хүлээн авч байжээ. Иймээс жил ирэх бүр биеийн тамир, спортын салбарын судлаач нарын тоо өсөж судалгаа шинжилгээний ажлыг түлхүү хийдэг болж байгааг онцоллоо. Эрдэмтэн судлаачид МУИС-ийн шинэ номын сангийн хурлын танхимд биеийн тамир, спортын тулгамдсан асуудлуудаа авч хэлэлцлээ.

Томоохон тэмцээн уралдаанд оролцож байгаа тамирчдын сэтгэлзүйн асуудлаар авч үзэхэд л зөвхөн ганц түүний асуудал биш. Хамтран ажилладаг дасгалжуулагч, бэлтгэл хангадаг баг хамт олон гээд тухайн тамирчны сэтгэлзүйд асар их нөлөөлөх олон хүчин зүйлүүд байдаг. Тиймээс энэ бүгдийг нарийвчлан авч үзэж судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй. Аливаа салбарын хөгжлийг ирээдүйд хөтлөн өндөр түвшинд хөгжүүлэхийн тулд юуны өмнө судалгаа шинжилгээ хийх мөн үүнээс гарсан оновчтой эцсийн үр дүнг бодит байдал дээр хэрэгжүүлэх нь чухал гэдгийг ч доктор профессор, мэргэжилтэн судлаачид голлон хэлэлцэж байлаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.