Ш.Энхтөр: Би хувь хүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө

Twitter Print
2018 оны 12-р сар 05-нд 15:26 цагт
Мэдээний зураг,

ЭХЭМҮТөвийн хүүхдийн тасагт өчигдөр (2018.12.04) ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтах үйлчилгээний ажилтан зөвлөснөөр гадаа автомашинд амаржихад хүргэсэн. Эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд одоо эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байгаа талаар мэдээлсэн.

ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр  ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр “Юуны өмнө таагүй үйл явдал тохиолдсонд харамсаж байна. Болсон үйл явдлыг та бүхэн мэдэж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд байнгын дотоод хяналт тавьж байдаг. Надад өөрийгөө зөвтгөх үндэслэл байхгүй. Би хувь хүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө” гэсэн юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.