Чөлөөтийн бөхчүүд Эрхүүгээс 6 медальтай ирлээ

Twitter Print
2018 оны 12-р сар 05-нд 13:09 цагт
Мэдээний зураг,

Чөлөөт бөхийн ОХУ-ын олимпийн анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе (2002-2004), залуучуудын (1999-2001) эмэгтэйчүүдийн ОУТ өнгөрсөн амралтын өдрүүдэд (XII.01-02) ОХУ-ын Эрхүү хотын “Байкал арена”-д боллоо.

Манай улсаас долоон тамирчин оролцсоноос хоёр алт, дөрвөн мөнгө, нийт зургаан медаль хүртэв. Залуучуудын 53 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Анударь, 55 кг-д Хүмүүнлэгийн ухааны сургуулийн тамирчин Б.Энхцэцэг алт, 50 кг-д Үндэсний батлан хамгаалах их сургуулийн тамирчин Б.Энхзул, 57 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхтүвшин, 72 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Ц.Хулан, өсвөр үеийн 57 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Цэнд-Аюуш нар мөнгөн медаль хүртэв.

Сонирхуулахад, Н.Анударь тус тэмцээнд гурван жил дараалан түрүүлж, эгч дүүс болох Б.Энхцэцэг, Б.Энхзул нар нэг алт, хоёр мөнгө, Б.Энхтүвшин хошой мөнгө, Ц.Хулан мөнгө, хүрэл медаль хүртээд байна.

Тав дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын Эрхүү, Санкт-Петербург, Красноярск, Буриад, Тува, Новосибирск, Кемеровогийн 170 гаруй тамирчин өрсөлдөв.​​

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.