Бээжин хотод орон сууцанд цэцэрлэг, сургууль байхыг хориглолоо

Twitter Print
2018 оны 12-р сар 04-нд 13:49 цагт
Мэдээний зураг,

Бээжин хотын Боловсролын хороо хувийн цэцэрлэг, сургуулиудад хяналт тавьж, тэдгээрийг цэгцлэх ажлын хүрээнд газрын түвшнөөс доош буюу барилгын хонгил болон доод хэсэгт, мөн орон сууцнуудын дунд болон орон сууцны барилгад боловсрол, сургалтын чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглолоо. Мөн хувийн хэвшлийн боловсролын байгууллагуудыг төрийн зөвшөөрөлгүйгээр байраа солих, шинээр салбар нээхийг хориглосон байна. Шинээр гаргасан журмаар бол ямар нэг сургалт явуулдаг хувийн байгууллагын байр, зай талбай хамгийн багадаа 300 ам метр байх ёстой аж. 

Хятад, англи хэл, математик, физик, хими, биологийн багш нар заавал тусгай зөвшөөрөлтэй байх ёстойн дээр нэр, хаяг, цээж зураг, багшлах эрхийн бичгийнхээ дугаар зэргийг заавал улсад бүртгүүлэх, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд сургуулийн насныхны сургалтын хөтөлбөрт багтсан аль нэгэн хичээл заахгүй байх зэргийг мөн шинэ журмаар хуульчилжээ.  

С.Бүрэнбаяр 

Эх сурвалж:CCTV.com

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.