Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр өнөөдөр тохиож байна

Twitter Print
2018 оны 12-р сар 03-нд 12:41 цагт
Мэдээний зураг,

Монголын хүндийн өргөлтийн холбооноос жил бүрийн 12-р сарын 03-ны өдөр Хүндийг өргөгчдийн баярын өдөр тохиодог. Өнөөдөр хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнийг Хүч спорт хороон дээр зохион байгуулж байна. Мөн хүндийн өргөлтийн ОУХМ М.Анхцэцэгийн ДАШТ-ээс медаль хүртсэн өдрийг тохиолдуулан баярынхаа өдөр хамтатган хүндийн өргөлтийн АШТ-ийг зохион байгуулдаг уламжлалтай.

Уламжлал ёсоор өнөөдөр хүндийн өргөлтийн баг тамирчид ЦЕГ-ын Хүч спорт хороон дээр хүндийн өргөлтийн тэмцээнд 19 багийн 288 тамирчин өрсөлдөж байна. Энэ жилийн тэмцээнд Дундговь, Увс аймгийн баг тамирчид оролцохоор нийслэлийг зорин иржээ. 2018 оны хувьп хүндийн өргөлтийн баг тамирчид дэлхийн цомын тэмцээнээс 8 алт, 2 мөнгө, 3 хүрэл, азийн АШТ-ээс 2 мөнгө, 1 хүрэл, оюутны ДАШТ-ээс 1 мөнгөн медаль хүртсэн амжилттай.

Хүндийн өргөлтийн баг тамирчид Олон улс, Ази, тив дэлхийн тэмцээнээс 8 алт, 5 мөнгө, 4 хүрэл нийтдээ 17 медаль зүүж өндөр амжилтыг үзүүлж шинэ оноо угтаж байна. Ирэх 2019 онд хүндийн өргөлтийн шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах 8 тэмцээнд өрсөлдөнө.

“Токио-2020” зуны олимпийн наадам хэдийнээ хаяанд ирсэн учраас ирж байгаа 2019 он өндөр үүрэг хариуцлагатай, тэмцээн уралдааныг алдаж болохгүй бэлтгэлжилт сайтай оролцох ёстой гэдгийг ч хүндийн өргөлтийн тамирчин, дасгалжуулагч нар ярьж байлаа. 

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.