"Абсолют" Монгол руу шавж болон бусад зүйлээр бохирдсон бүтээгдэхүүн гаргахыг завдлаа

Twitter Print
2018 оны 12-р сар 03-нд 13:07 цагт
Мэдээний зураг,

Абсолют дэлгүүр шавж болон бусад шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн Монгол руу ачуулах гэж байсныг таслан зогсоолоо хэмээн ОХУ-ын Хилийн хорио цээр, эрүүл ахуйн хяналтын газар болон Буриад улсын ХАА-н удирдах газрын ургамлын хорио цээрийн албанаас  мэдээллээ.

Хилээр гаргах гэж байсан бүтээгдэхүүнийг хянан шалгах явцад Монгол улс руу гаргах гэрчилгээ тамга тэмдэг бүхий бичигтэй хүнсний бүтээгдэхүүнээс шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн илэрсэн хэмээн эдгээр хяналтын байгууллагуудын албан ёсны хэвлэлийн мэдээнд дурджээ. 

Тэр дундаа Узбекистан улсад үйлдвэрлэсэн 0,0372 тонн цэвэрлэсэн хушга болон газрын самарнаас амьд организм буюу хүр хорхойн авгалдай гарчээ. Энэ нь мөнгөн өнгийн далавчтай, бор хүрэн толбо бүхий өнгөтэй жижигхэн эрвээхэй бөгөөд бүх төрлийн үр тариаг идэж сүйтгэдэг хортон шавжны ангилалд багтдаг.   

Мөн Санкт-Петербург болон Новосибирскийн тойрогт үйлдвэрлэсэн 0,6128 тонн Монгол улс руу гаргахыг хориглосон татар гурвалжин будаанд /гречиха татарская/ сагаг илэрсэн байна. Энэ хортон ургамал нь бусад төрлийн үрийн будааны тариалалт болон ургацад муугаар нөлөөлдөг, тарьсан будааг хатууруулж цэвэрлэхэд хүндрэлтэй болгодог зэрэг олон сөрөг үр дагавартай юм. 

​Тэрчлэн Монгол руу экспортлохоор гаргах гэж байсан улаан буудайнд ч хортон шавж илэрсэн. Үүнд Саратовын тойрогт үйлдвэрлэсэн 9 тонн буудайнд хилээр гаргах хориотой, ургамлыг үндсийг нь хүртэл үхжүүлж, тариалангийн ургацад сөргөөр нөлөөлдөг чөдөр татна өвс /вьюнковый горец/ холилдсон байжээ. Энэхүү ургамал нь бүх төрлийн ургамалтай зохицон ургах чадвартай бөгөөд бусад ургамлыг шим шүүсгүй болгодог. Энэхүү ургамал хөрсөнд нэг шингэсэн бол 20 жил хүртэл амьдрах чадвартай юм байна.

Тэрчлэн энэхүү шалгалтын тайланд энд дурдагдсан хушга болон газрын самрын хариуцах эзэн нь И.П. Шагдаров хэмээн дурдагджээ. 

Эх сурвалж: daily03.ru

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Санал болгох