Зулын 25-ны өдөр уншсан нэг маани, мэгзэм түм болон арвиждаг

Twitter Print
2018 оны 12-р сар 02-нд 08:55 цагт
Мэдээний зураг,

Бурханы шашинт улс орнууд түүний дотор монголчууд өвлийн тэргүүн сарын 25-ны өдрийг ''Зулын 25" буюу "Богд ламын дүйчэн" өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэж бурхны шашны орон хийдүүд мянган тахилын зул хүж өргөж, их ерөөл хурдаг уламжлалтай. Айл бүхэн зул асаан их буян үйлдэж иржээ.

Энэ өдөр мацаг барьж /цагаан хоол идэж/ арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани, мэгзэм уншин, гэртээ болон гадаа зул өргөж буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маа­ни, мэгзэм түм болон арвижиж, их буян хураадаг байна.

Монголчууд Богд Зонховын дүйчин өдөр болохоос өмнө үүц махаа бэлтгэж гүйцээд зулын хорин таван тохиох үед тэдгээр амьтдыг сайн төрөл олуулахын тухайд буянд шамдан зул өргөдөг.

"Зулын 25"-ны билэгт сайн өдөр зул өргөхдөө: "Ум зула зула бара бара зула суухаа" тарнийг уншин зул өргөх ёс жаягийн дагуу зулаа өргөвөөс зохимжтой.

Мөн Богд ламын магтаал залбирал "Мэгзэм" олонтаа уншиж Богд ламыг сэтгэлдээт бодон залбирдаг. Энэ өдөр МБШТөв Гандантэгчэнлин хийдэд "Богд ламын чого" номыг өглөөнөөс эхлэн хурдаг. 

Та бүхэн энэхүү билэгт сайн өдөр хурал номыг даган баясан буяны үйлд шамдаарай. Таны үйлдсэн буян түм бумаар арвижин дэлгэрэх болтугай!

ЕСӨН ШАДНЫ МЭГЗЭМ

Ойдүв гүнжин туваан Доржчан

Мэгмид зэвий дэрчэн Жанрайсиг

Дэмид чэнбий ванбуу Жамбий ян

Дүдбүн малүй жомзад Санвий даг

Ганжин хайвий зүгжан Лувсан даг

Жавсүм гүндү лама санжай ла

Гоосүм гүйвий гоной солван дэв

Раншин минжин долвор жинжий лов

Чогдан түмэн ойдүв залдуу сол

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • rndg

      (103.57.94.158) 2018-12-03 05:28
      • 0
      • 0

      Богд лам гэж хэнийг хэлээд байгаа юм бэ? Будда, НАХ -яамны тагнуулч хамба лам Чойжилсүрэн, Занабазар, хажуу хашааны янхан лам алин нь юм бэ?

      Хариулах