Цаг агаарын байдал хүндэрсэн тул Улиастайгаас гарах замын хөдөлгөөнийг түр хаалаа

Twitter Print
2018 оны 12-р сар 01-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Байгаль цаг уурын аюултай үзэгдлээс шалтгаалан зам даваа хаагдаж, орон нутгийн зам, замын байгууламжаар зорчих боломжгүй аюултай байдал үүсчээ.

Иймд Завхан аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар Улиастай сум, бусад сумдын нутаг дэвсгэрээс гарах орон нутгийн болон улсын чанартай автозамын хөдөлгөөнийг 2018 оны 12-р сарын 1-ний өдрийн 12 цагаас эхлэн байгалийн онц аюултай үзэгдэл намдтал түр хугацаагаар хаажээ.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.