Монголд анх удаа “Манлайлал ба сайн дурын ажил” арга хэмжээ болно

Twitter Print
2018 оны 12-р сар 01-нд 10:46 цагт
Мэдээний зураг,

Жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдөр болдог Олон улсын сайн дурынхны өдрийг угтан “Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ нь энэ сарын 2-ны өдөр буюу ням гаригт МҮЭ-ийн Соёлын төв ордонд “Манлайлал ба сайн дурын ажил” сэдвийн дор Монголд анх удаа сайн дурын үйл ажиллагааг сурталчилан таниулсан томоохон арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр хүүхэд, залуучууд болон олон нийтэд сайн дурын үйл ажиллагааг зөв сурталчилан таниулах, сайн дурын ажлын үнэ цэнийг ойлгуулах зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулах аж.

Манлайлал гэдэг сэдвийг сүүлийн жилүүдэд нэлээд ярьдаг болсон. Тэгвэл манлайлахын тулд сайн дурын ажилд оролцох уу эсвэл сайн дурын ажил хийхийн тулд манлайлах уу? Мөн сайн дурын ажил, үйл ажиллагааг зөвхөн хандив эсвэл халамжийн үйл ажиллагаагаар ойлгох уу?

Бусдад туслая гэсэн сэтгэлээс гадна өөрийгөө эерэгээр өөрчлөх эсвэл өөрийгөө илүү таньж мэдэх, эсвэл өөрийгөө сорьё гэвэл би сайн дурын ажлыг хаанаас, юунаас эхлэх вэ? зэрэг асуултууд танд байдаг уу? Хэрэв эдгээр асуултуудын хариултыг сонирхож байвал энэхүү арга хэмжээнд оролцохыг урьж байгаа юм.

Арга хэмжээнд ирснээр:

  • Манлайллын талаархи ойлголт, мэдлэгээ сайжруулах

  • Нийгмийн манлайлагч болж буй залуучуудын мэдлэг, туршлагаас суралцах, тэднээс урам зориг, сэдэл авах

  • Сайн дурын ажлын талаар ойлголтоо батжуулах

  • Үе тэнгийн манлайлагч залуустай танилцаж, танилын хүрээгэээ нэмэгдүүлэх

  • Сайн үйлсэд сэтгэлийн хандив өгөх. Учир нь арга хэмжээний тасалбарын орлогыг “Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ-аас хэрэгжүүлэх “ахмадын төсөл”-д зориулж байгаа юм. Үүнээс гадна, арга хэмжээний завсарлагааны үеэр сайн дурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын талаар мэдээлэл авч, сайн дурын ажилд оролцох болон тэдгээр байгууллагад гишүүнээр элсэх боломжтой.

НИЙГЭМДЭЭ ҮНЭ ЦЭНЭ БИЙ БОЛГОЁ ГЭСЭН ХҮН БҮРИЙН УРЬЖ БАЙНА. ЗҮРХ ТАРХИАРАА ЗЭРЭГ МАНЛАЙЛЪЯ!

Г.Ганаа
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.