Монгол Улсын төлөө алхаад марш...

Twitter Print
2018 оны 12-р сар 01-нд 09:23 цагт
Мэдээний зураг,

У.Хүрэлсүхийн хийх ажил ч оволзоод эхэллээ дээ...

"Намаасаа ч хөөгдчихлөө, ажлаасаа ч халагдчихлаа, эхнэрээ ч салчихлаа" гэдэг үг чинь хийх ажилгүй хүний гаргасан яриа л даа. Харин УИХ-ын нэр бүхий 40 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг "Огцруулах шаардлагагүй" хэмээн кноп дарснаар хийх ажил нь оволзоод ирлээ. 

Тухайлбал "Зууны бүтээн байгуулалт" Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд буцаан авах, Чингис, Самурай, Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс хулгай хийсэн нөхдийг хуулийн байгууллагад өгөх, Оффшороос мөнгө оруулж ирэх, 60 тэрбумын схемээр албан тушаал зарсан эсэхийг тогтоох, Тавантолгойн ордоос мөргөцөг алга болсон, ЖДҮДС-гаас зээл авсан Засгийн газрын гишүүдтэй ёсзүй, албан тушаалын хариуцлага хүлээлгэх ажлуудаас эхэлнэ. Эдгээр ажлуудаа хийхийг ард түмэн, олон нийт хүлээж буй. У.Хүрэлсүх хүчтэй, бяртайдаа бус олон нийтийн дэмжлэг түүний талд буйг хэлэх хэрэгтэй. 

Монголчууд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс бүтээн байгуулалт, ажлын байр нэхээд сүйд болоогүй. Харин улс төр бизнесийн бүлэглэлийг нураах, шударга ёс тогтоохыг шаардаж байгаа билээ. Монгол Улсын төлөө алхаад марш...

Б.Жаргалсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.