Одоо У.Хүрэлсүхэд төмөр нүүр л хэрэгтэй...

Twitter Print
2018 оны 12-р сар 01-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Юутай ч Засаг тогтож үлдэв. Хүрэлсүх хэн болохоос үл хамааран түүнээс ард түмэн ямар нэгэн нам харгалзахгүйгээр ихийг найдаж, хүлээж буй нь илт байна. Одоо энэ олон түмний халуун дэмжлэг буй дээр нь бушуухан хөдөлж, зоригтой амжуулаад авах хэд хэдэн ажил байна. Хугацаа алдаж болохгүй. алдвал ийм хөөрөл дахиж тэр бүр олддоггүй юм. Ийм дэмжлэг нь ямар ч Шүүх, Цагдаагаас илүү ЭРХ МЭДЭЛ, бас БОЛОМЖ болно.

1. Юуны өмнө танхимаасаа ЖДҮ-д холбогдсон нөхдүүдийг сайтар шалгаж, тогтоогоод, буруутай нь тогтоогдсон тохиолдолд Сайдаас нь огцруулж, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаад зогсохгүй, дахиад төрийн ямар ч шатны байгуулагад ажиллах эрхийг нь хязгаарлаж өгөх хэрэгтэй. Ийм жишиг тогтоож өгөх шаардлагатай. Төр ийм л зүйл дээр төмөр нүүрээ харуулж байж ТӨР шиг байж чадна. Нэг суудлаас нь огцруулсан болоод, уучлал гуйлгасан төдийгөөр толгойг нь илж өнгөрөөгөөд байх юм бол байдал огт өөрчлөгдөхгүй, "тэрбумыг хусчихаад гарна аа, яадаг юм, ажлаасаа халагдана л биз, их сайндаа уучлаарай гэчихнэ. Тэгээд яадаг юм. Би авсанаа аваад, хождогоо хожоод үлдэнэ" гэсэн үзэл ойлголт хоцроно. Дараачийн улсад ч тийм үлгэр үлдэнэ. Тэгэхээр нэг мөсөн гүйцэд хийх хэрэгтэй. Мөн тэр бусад олон том дүнтэй САНГУУД-ын асуудлыг ч зоригтойхон барьж аваад нэг мөр цэгцлэх хэрэгтэй. Гэхдээ мэдээж хуулийн хүрээнд... 

2. Цаашлаад 60 тэрбум нэртэй улс төр-санхүүгийн ужгирсан бүлэглэлийн эсрэг хэрхэн яаж тэмцэх нь вэ? Шүдгүй арслангийн үлгэрээ яриад л өмнөх сарууд шигээ суугаад байх уу, үгүй юу гэдгээ харуулах шаардлагатай. Цагдаа, Тагнуул гарт нь байна. Бас ерөнхийдөө нэг талдаа байгаа Ерөнхийлөгчийн мэдэлд шүүх засаглал байна. Зөв, буурьтай үзвэл боломж бол бий. Харин хоосон дүвчигнээд сэлэм эрүүлээд байвал, бас хууль, шүүх, шударга ёсны хүрээнд байж эс чадвал юу ч өөрчилж чадахгүй. 

3. Хагарч бутарсан намаа эвлүүлэх, түүнээс ч илүүгээр Намдаа цэвэрлэгээг хайр найргүй хийх хэрэгтэй болно. Ёстой ТӨМӨР НҮҮРЛЭХ хэрэг энд гарна. Учир нь хамтран зүтгэж, идэж уулцаж явсан нөхдүүд чинь тэдэн дотроос олноороо гарч ирж мэднэ шүү. Намын боловсон хүчиндээ хатуухан босго тавиад, тэнцээгүйг нь хяргаад л хаячих хэрэгтэй. 2000 оноос хойш толгой нь уруугаа харчихсан, Төр, Намын боловсон хүчний бодлогыг эрүүлэх хэрэгтэй. Мөнгө, зулгуйдалт, авилгал, бүлэглэлээр биш жинхэнэ чадвар, хүн ёс, шударгыг нь үнэлдэг тогтолцоог жаахан ч болов сэргээх гэж үзэж тарах хэрэгтэй. Мань хүн боловсон хүчний бодлого дээрээ дандаа алдаж ирсэн, түүнийх нь гор одоо ч Мөнхбат, Номтойбаяр гэх мэтээр хариу дүн нь гарч л байна. Ер нь мань хүнийг дагаж явсан нөхдүүд нэг салхин дэвүүр шиг нь ихэнх талдаа. Одоо эрхбиш 50 гарчихлаа, юм юм үзлээ, жаахан бууртай суурьтай үзээрэй дээ. 

МАН-д жаахан ч атугай өөрчлөлт гарвал АН-д дагаад нөлөө нь тусна. Дагаад улс төрд гэрэл сүүдийнэ. Төр ч тэнхрээд ирнэ. Боломж бол маш их. Хүлээлт түүнээс ч их. 

За тэр төр улсын ажил бол явдгаараа л явна.

Дээрх гурван ажлыг хагас хугас ч болов хийж амжвал Хүрэлсүх АРДЫН БААТАР болж түүхэнд үлдэнэ. Эс чадвал тэгээд ШҮДГҮЙ АРСЛАН-гийнхаа үлгэрийн яриад сууж байна даа. 

Сонгогч олон түмэн нам харгалзахгүйгээр маш их итгэл тавьж байна. Энэ бол ерөөсөө ямар ч шүүх, цагдаа гарт байгаагаас илүү хүч. Бас боломж... Түүнийг үнэний хүчирхэг СҮХ болгон ашиглаж чадах эсэх нь чухам Сүхийн ухаан, зориг л мэдэх хэрэг болов.

Б.Номинчимэд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Бямбаа

      (66.181.185.99) 2018-12-02 18:54
      • 0
      • 0

      Дэмжиж байна.Хүрэлсүх Төмөрсүх болох хэрэгтэй.Шударга ёсны хүрээнд зөв л хөдөлбөл болно. Хаа хаанаа шударга ёсыг тогтоогоод...

      Хариулах

    • Зочин

      (83.137.2.251) 2018-12-02 03:29
      • 0
      • 0

      Enhboldiig hurdan zailuulj .ATG ,shuuh, tsagdaagiin darga.shuuhiin erunhii zuvluliin erguuleed Lundendorj geh metees mash yaraltai salj x Chadvaas handah zug uuruu togtoj irne.tegsnii daraa deerhiig hiih heregtei de.

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.116) 2018-12-01 12:41
      • 0
      • 1

      Эдний засаг Хүрэлсүхийн шударга есны төлөө гэсэн сэтгэл дээр л тогтлоо тэрнээс энэ засагт шантааж 6, ждү 2 гээд муу муухай сайдууд байгаа тэд нарыг яааралтай зайлуулах хэрэгтэй мөн засаг дэмжсэн 40 дотор ч пялдага ашиг харсан нөхдүүд байж л байгаа

      Хариулах