Солонгосын залуу од гэртээ нас барсан байдалтай олдсон 3 дахь тохиолдол

Twitter Print
2019 оны 12-р сар 04-нд 13:12 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Солонгосын залуу жүжигчин Ча Инха Сөүл дэх гэрээсээ нас барсан байдалтай олдсон тухай мэдээ олон нийтийн анхаарлыг татаад байна.

Сүүлийн 2 сарын дотор Өмнөд Солонгосын алдартай хоёр дуучин бүсгүй хоорондоо сарын зайтай гэртээ нас барсан байдалтайгаар олдсон ба урьдчилсан байдлаар хоёр бүсгүйг хоёуланг нь амиа егүтгэсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж. 27 настай Ча Инхагийн хувьд Өмнөд Солонгосын Фантажио агентлагийн Surprise U жүжигчдийн багийн гишүүн байсан ба анх 2017 онд богино хэмжээний уран сайхны кинонд тоглон олонд танигдаж байжээ. Түүний цогцсыг өнгөрсөн мягмар гарагт гэрээс нь олсон ба нас барсан шалтгааныг нь тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

Талийгаачийн гэрээс ямар нэгэн захидал, гэрээслэл олдоогүй байна. Хоёрхон сарын дотор Өмнөд Солонгосын энтертэйнмэнт салбарын гурван ч залуу од нас барсан нь олон нийтийг цочирдуулаад байна. Энэ нь Өмнөд Солонгосын энтертэйнмэнт салбарт ажиллаж байгаа залуу дуучид, жүжигчдийн сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл санааны дарамтын асуудалд анхаарал хандуулах цаг болсоныг илтгэж байна хэмээн мэргэжилтнүүд онцолжээ.

Өнгөрсөн 10-р сард Солонгосын охидын алдартай f(x) хамтлагийн гишүүн асан 25 настай Солли гэртээ нас барсан байдалтайгаар олдсон юм. Цагдаагийн газраас түүний үхэлд ямар нэг гадны нөлөө байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн билээ. Солли сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудынхаа талаар, цахимаар хүнийг гүтгэх, доромжлох нь ямар хор уршигтай талаар нээлттэй ярьж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг гэдгээрээ салбарынхаа бусад охид бүсгүйчүүдээс ялгардаг байсан ба үүнээсээ болж цахимаар маш их шүүмжлэл хүлээн авдаг байжээ.

Cha In-ha: Korean actor dies aged 27 зурган илэрцүүд

Соллигийн үхлээс 6 долоо хоногийн дараа түүний найз, Солонгосын охидын Kara хамтлагийн гишүүн, дуучин Кү Хара мөн л гэртээ амиа алдсантай байдалтай олдсон юм. Кү Хараагийн хувьд өнгөрсөн 5-р сард амиа хорлох оролдлого хийж байсан юм. Тэрээр 2018 оны 9-р сард нууц камераар авсан секс бичлэгийг нь олон нийтэд дэлгэж, карьерийг нь сүйтгэнэ хэмээн заналхийлсэн экс найз залуугаа шүүхэд өгч байсан юм. Харин өнгөрсөн 8-р сард шүүхээс Кү Хараг заналхийлж, биед нь халдсан хэргээр найз залууд нь тэнсэн харгалзах ял өгчээ.

Cha In-ha: Korean actor dies aged 27 зурган илэрцүүд

Эдгээр бүх асуудлаас үүдэн Кү Хараг цахимаар доромжлох, шүүмжлэх явдал нэмэгдсэн аж. Өмнөд Солонгос улс амиа хорлолтын тоогоороо дэлхийд тэргүүлэгчдийн тоонд багтдаг ба мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь Өмнөд Солонгосын нийгэмд тогтсон үзэл бодолтой салшгүй холбоотой гэнэ. Бусад улс орны иргэдтэй харьцуулахад стресс болон сэтгэлд гутралд өртсөн солонгосчууд мэргэжлийн тусламж зөвлөгөө авах нь ховор байдаг ба К-попын одууд сэтгэл санааны дарамтанд өртөх эрсдэл хамгийн өндөр байдаг аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.