EMV чиптэй ЮНИОНПЭЙ картын урамшуулал эхэллээ

Twitter Print
2018 оны 11-р сар 30-нд 18:37 цагт
Мэдээний зураг,

ХААН Банкнаас EMV чиптэй ЮнионПэй карт эзэмшигчиддээ зориулан ЮнионПэй картын урамшууллыг эхлүүллээ.

Харилцагч та 2018.12.01-2019.02.28-ны өдрийн хооронд ХААН Банкны EMV чиптэй ЮнионПэй картаа олон улсад дурын карт уншигч ПОС төхөөрөмж дээр уншуулан худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 10 хувийг буцаан аваарай.

Таны 2018.12.01-2018.12.31-ний өдрийн хооронд олон улсад хийсэн худалдан авалтын үнийн дүнгийн 10 хувийн буцаан олголт 2019.01.08-ны өдрийн дотор орох бол 2019.01.01-2019.01.31-ний өдрийн хооронд олон улсад хийсэн худалдан авалтын үнийн дүнгийн 10 хувийн буцаан олголт 2019.02.08-ны өдрийн дотор таны Хаан банкны дансанд автоматаар орно.

Харин 2019.02.01-2019.02.28-ны өдрийн хооронд олон улсад хийсэн худалдан авалтын үнийн дүнгийн 10 хувийн буцаан олголт 2019.03.08-ны өдрийн дотор таны ХААН Банкны дансанд автоматаар орох болно. 

Хэрэв харилцагч та туузан ЮнионПэй карт ашигладаг бол 2018.12.31-ний өдрийг дуустал хугацаанд EMV чиптэй болгон үнэгүй солиулан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.

Харилцагч та олон улсад зорчих гэж байгаа бол дэлхийн 31 орны 30,000 гаруй худалдаа үйлчилгээний байгууллагаар ЮнионПэй картаа ашиглан 30 хувь хүртэлх хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой гэдгийг дуулгая.

Хөнгөлөлттэй байгууллагын жагсаалттай энд дарж танилцана уу.

  • Нэг сарын буцаан олголтын дээд хэмжээ 500,000 төгрөг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.