Тэсо корпораци хамгийн их хохирол амссан Увс аймгийн 60 гаран айлд дэмжлэг үзүүлэхээр 10 сая төгрөгийн хандив өргөлөө

Twitter Print
2018 оны 11-р сар 30-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

Монгол орны нийт нутгийн 40 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, цаг агаарын гамшигт үзэгдэл сүүлийн хэдэн өдрүүдэд ихээхэн хохирол учрууллаа. 

Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын 4, Өмнөговь суманд 110 кВ-ын 9 нийт 13  төмөр тулгуур багана унасан.

Цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур багана унасны улмаас  Баян-Өлгий  аймгийн 12,  Говь-Алтай аймгийн 5, Ховд аймгийн 15,  Увс аймгийн 18, нийт 4 аймгийн 50 суманд цахилгаан тасарсан.

Мөн хүчтэй салхи шуурганы улмаас 27 барилгын дээвэр хийсэж, 200 гаруй айлын гэр хийсэж, орох оронгүй болон эд материалын болон сэтгэл санааны ихээхэн хохирол амсаад байна. 

Тэсо корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамгийн их хохирол амссан Увс аймгийн Улаангом, Тариалан, Өлгий, Өмнөговь, Наранбулаг сумдын 60 гаран айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэхээр 10 сая төгрөгийн хандив өгөхөөр боллоо.

Хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд орон гэр, эд материалын эрсдэлд орсон айлуудад уэнэхүү дэмжлэг, туслалцаа яаралтай хүргүүлнэ хэмээн тус корпораци амалжээ. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.