Мацаг барих дэглэм ба гаригуудын нөлөө

Twitter Print
2019 оны 09-р сар 14-нд 08:58 цагт
Мэдээний зураг,

"Мацаг барих дэглэм ба гарагийн нөлөө"-г мэдэж түүгээр дэглэм барьж сурах нь дурын нэг өдрөө мацаг барихаас илүүтэй таны бие махбодь, эрүүл мэндэд өндөр ач тустай байдаг. Ингээд эрдэмтэдийн судлаж тогтоосон шинжлэх ухааны үндэслэлтэй энэхүү зөвлөгөөг танилцуулж байна. Үүнд:

Даваа гариг. Эрхшээсэн гараг нь Сар. Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулъя гэвэл мөн элдэв харшилд өртдөг (ямар нэгэн харшилтай хүмүүс) энэ өдөр хоолоо сойж мацаг барьвал үлэмж тустай.

Мягмар гариг. Эрхшээсэн гараг нь Ангараг. Булчингийн ажиллагаа хариуцдаг энэ гаригт бидний түргэн хөдөлгөөнтэй болох эсэх, элдэв халдварт өвчинд өртөх, шарх үрэвсэл, тэр ч байтугай архинд орох эсэх нь Ангаргаас хамаатай. Энэ өдөр хоолоо хасаж мацаг барьвал булчин шөрмөс чинь уян хатан болж таныг хурц үрэвслээс хамгаална. Архинд автахгүй байх боломжийг бүрдүүлнэ.

Лхагва гараг. Эрхшээсэн гараг нь Буд. Энэ өдөр бацаг барьвал биеийн бодисын солилцоо сайжирч, оюуны чадамж дээшилнэ. Учир нь хий махбодтой буд гараг мөнхийн залуу насыг бэлгэддэг. Бие махбодь залуужин төлжих нөлөөтэй.

Пүрэв гараг. Эрхшээсэн гараг нь Бархасбадь. Өвчин удаж ужгирсан, хэд хэдэн өвчнөөр өвчилсөн, жин илүүдсэн, эрхтнүүдийн ачаалал илүүдсэн тохиолдолд мацаг барьвал өвчний хүндрэл арилж, шинээр өвчлөхгүй байх, мөн элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх учир дэглэм сайн барь.

Баасан гараг. Эрхшээсэн гараг нь Сугар. Үзэсгэлэнт гоо байхыг хүсвэл хоолой бөгөөд бөөрний үйл ажиллагааг эрүүлжүүлэхийг хүсвэл арьсандаа өнгөний халдварт өвчин авахгүйн тулд мацаг барьвал ач тустай.

Бямба гараг. Эрхшээсэн гараг нь Санчир. Хүйтэн санчир эрхшээсэн энэ өдөр мацаг барьж дэглэм сахивал нугас нуруу, ясны гэмтэл, үе мөчний болон арьсны элдэв өвчнөөс сэргийлж чадна. Турахыг хүсвэл энэ өдөр хоолны дэглэмээ сайн сахиж чадвал амархан турна.

Ням гараг. Эрхшээсэн гараг нь Адъяа. Зүрх судсаны болон цусны эргэлтийн системийг хариуцагч энэ наран гарагт мацаг барьж хоолоо хасвал дээрх эрхтнүүд эрүүлжинэ. Энэ өдөр өөрийгөө бүтэн цэвэршүүлж чадвал өөдрөг үзэлтэн болж бүтэлгүй дурсамжаасаа салж чадна.

www.mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.