Францын бөхийн холбоо өрөнд орж, үйл ажиллагаагаа зогсоов

Twitter Print
2018 оны 12-р сар 03-нд 09:17 цагт
Мэдээний зураг,

Францын бөхийн холбоо (FFL) өрөнд орж, үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байна.

Франц улс 2017 онд нийслэл Парис хотдоо бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулсан. Тус тэмцээний зардлыг эхлээд 1.1 сая евро төсөвлөсөн ч зарлага нь 4.5 сая евро хүрчээ.

Тасалбарын орлого тооцсон хэмжээнд хүрч чадаагүй бөгөөд Францын бөхийн холбоо ихээхэн хэмжээний өрөнд орж, банкууд зээл өгөхөөс татгалзснаар үйл ажиллагаагаа зогсоов.

Өрөө төлсөний дараа үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болох юм. Ингэснээр “Токио-2020” олимпийн наадамд Францын гол найдваруудын нэг ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Кумба Ларрок тэргүүтэй ирээдүйтэй тамирчид нь бэлтгэлээ базаах боломжгүй болох аюул нүүрлээд байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.