Азийн 20 насны футзалын АШТ-ний урьдчилсан шатны тоглолтууд Улаанбаатар хотноо эхэлнэ

Twitter Print
2018 оны 11-р сар 29-нд 09:13 цагт
Мэдээний зураг,

Монгол улсад анх удаа зохион байгуулагдах Азийн 20 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны “А”, “В” хэсгийн тоглолтууд 12-р сарын 01-03-ны хооронд Буянт Ухаа Спортын Ордонд болно. 2019 онд Малайзад болох Азийн 20 хүртэлх насныхны футзалын АШТ-д оролцох эрхийн төлөө зүүн Азийн бүсээс Монгол, Япон, БНХАУ, Тайвань, Хонг Конг, Макао гэсэн зургаан баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Монгол залуучуудын футзалын шигшээ баг эдгээр багуудаас хамгийн өндөр чансаатай нь төдийгүй Азийн чансааны 5-р байрт бичигддэг гэдгийг дахин нэг удаа бахархалтайгаар дуулгъя.

Дэлгэрэнгүй танилцуулбал Монголын 20 насны шигшээ Азийн 5, Япон 6, Хонг Конг 12, БНХАУ 17, Тайвань 19-р байрт бичигддэг бол Макаогийн баг хараахан тивийнхээ чансаанд багтаж амжаагүй явна.

Монголын 9 насны шигшээ багаас Ази тивд хамгийн өндөр амжилт үзүүлж яваа 20 хүртэлх насны футзалын шигшээ баг 12-р сарын 01-нд 16:00 цагаас Тайвань, 12-р сарын 03-нд БНХАУ-ын багтай тус тус тоглоно.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.