Насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг

Twitter Print
2018 оны 11-р сар 29-нд 08:54 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн онд манай улс 2.9 тэрбум ширхэг тамхи импортолж, 141 тэрбум төгрөгийг зарцуулсан талаар статистик гарсан. Үүнтэй холбоотойгоор тамхины хэрэглээ манай улсад их байгааг олон судлаачид онцолдог. Тодруулбал, манай улсын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг байна.

Түүнчлэн сүүлийн арван жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах тохиолдол хоёр дахин нэмэгдсэнийг Хавдрын үндэсний зөвлөлийн судалгаа баталжээ. Мөн нас барж буй гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, таван хүн тутмын нэг нь хорт хавдрын  улмаас болохыг тогтоосон. 

Мэдээж үүний хамгийн том шалтгаан нь тамхи бөгөөд үүнийг татварыг нэмэх замаар хуулиар зохицуулах боломжтойг салбарынхан хэлж буй юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.